Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэлх 3.6 км авто зам ШИНЭЧЛЭГДЛЭЭ

Т.Саран, iKon.mn
2017 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. 

Энэхүү зам нь нийтдээ 3.6 км урт,  23 метрийн өргөн, зорчих хэсгийн өргөн  14м, хоёр талдаа гурав, гурван метр өргөн явган хүний замтай, борооны усны хаялгатай, 42 метр болон 38 метр  урт,  2 том гүүр, гэрэлтүүлэгтэй иж бүрэн зам юм. 

Тус замд сүүлийн 30 гаруй жил өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдээгүй бөгөөд энэхүү ажлыг “Тотал Инж” ХХК  хийж гүйцэтгэжээ.

Тухайн зам нь энэ онд Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа Нарангийн авто замаас Орбит хүртэлх 1.3 км авто зам болон Сонгинохайрхан дүүргийн 30, 31 дүгээр хорооны зам, цаашлаад Гэмтлийн эмнэлгийн арын замтай холбогдож байна. 

Ингэснээр Улаанбаатар хотын Авто замын сүлжээний гадна тойруугийн  нэвтрүүлэх чадвар 2 дахин нэмэгдэж, авто замын ачаалал тодорхой хэмжээгээр буурч, иргэдийн аюулгүй байдал, амьдрах орчин сайжирч, тоосжилт буурахаас гадна  зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа, шатахуун хэмнэх, ая тухтай байдлыг бүрэн хангах боломжтой талаар албаныхан онцолж байлаа. 

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг