Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

24 мянган хүүхэд, жирэмсэн ээжүүдэд ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИН ТӨЛБӨРГҮЙ хийнэ

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 10 сарын 25
iKon.MN
 

“Томуугийн эсрэг дархлаажуулалт” -ын үйл ажиллагааг аравдугаар сарын 16-наас эхлэн зохион байгуулж байгаа билээ. Энэ жилийн томуугийн улиралд эхний ээлжийн  50,000 хүн/тун вакциныг АНУ-ын Протейн Сайнс Корпорациас хүлээн авсан бөгөөд вакциныг аймаг, сум, дүүргүүдэд түгээх үйл ажиллагаа явагдаж байгаа аж.

Мөн өнөөдрөөс эхлэн НҮБ-ын Хүүхдийн сангаас захиалсан 45,000 хүн/тун вакцинаар агаарын бохирдлын индекс өндөртэй газар байрладаг нийслэлийн 42 цэцэрлэгийн 24 мянган хүүхдийг үнэ төлбөргүй дархлаажуулж байна гэж Эрүүл Мэндийн Яамнаас мэдэгдлээ.

Энэ талаар Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Нийслэлд өнөөдрийн байдлаар амбулаториор 63,235 хүн үйлчлүүлсний 4.5 хувь нь Томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон. Энэ нь харьцангуй хэвийн үзэгдэл юм. Гэхдээ бид тайвширч болохгүй. Учир нь томуугийн дэгдэлт арванхоёрдугаар сар болон нэгдүгээр сард оргил үедээ хүрдэг. 

Тиймээс Эрүүл мэндийн сайдын тушаалаар томуугийн эсрэг дархлаажуулалтын үйл ажиллагааг хийж эхэлсэн байна. 

Нэгдүгээрт, өнөөдрөөс 45 мянган хүн тун вакцинаар дархлаажуулах ажлыг эхлээд байна. Энэ ээлжийн вакцин голчлон хүүхдэд чиглэх юм. Томуугийн вакциныг тариулснаас хойш 14 хоногт дархлаа тогтох бөгөөд зонхилон тохиолдож буй гурван вирүсийн эсрэг вакцин. 

ХӨСҮТ-д сайн дурын үнэ төлбөртэй дархлаажуулалт эхэлж байна. Энэ жил эрүүл мэндийн сайдын санаачилгаар вакцины үнийг бууруулж нэг хүн 10,000 төгрөгөөр хийлгүүлэхээр болсон. Сайн дурын дархлаажуулалтад ямар ч иргэн хамрагдаж болно. 

Вакцины талаарх бүх төрлийн мэдээллийг 455388 утсаар авч болно. 

Энэ удаагийн дархлаажуулалтад жирэмсэн эмэгтэйчүүд, эрсдэлт бүлгийн, суурь өвчтэй иргэдийг түлхүү хамруулж байна. Хүүхдүүдийн хувьд 6 сартайгаас дээш насны хүүхдийг хамруулж байгаа.

Хоёрдугаарт, эрүүл мэндийн сайдын тушаалаар А аминдэмийг 0-5 насны 390 мянган хүүхдэд тарааж байна. А аминдэм нь дархлаа сэргээх, томуугийн вакцины үйлчилгээг уртасгах, сайжруулах үр нөлөөтэй.

Гуравдугаарт, зудтай 13 аймгийн 110 суманд аминдэм, тэжээл тарааж байна. Гэх мэтчилэн ЭМЯ-наас иргэдээ өвчлүүлэхгүй байх тал дээр анхаарч ажиллаж байна.

Мөн өнөөдрөөс эхлэн 323002 утсыг өнөөдрөөс эхлэн ажиллуулж Эрүүл мэндийн салбартай холбоотой мэдээлэл, иргэдийн санал хүсэлтийг авч байна" гэв.

Иргэн сайн дураараа вакцин хийлгэх бол ХӨСҮТ-ийн амбулаторийн 114, 117, 110 тоот өрөөнд хийж буй юм. Улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтыг 8:30-17:00 цагийн хооронд хийж байгаа аж.  

 Тарих өрөөнд вакцинатор сувилагч, бүртгэл хийх сувилагч, зохион байгуулах нэг сувилагч тус тус ажиллуулж байгаа гэв. Энэхүү вакцин нь Солонгос улсын Грийн кросс үйлдвэрийн ДЭМБ-ын шаардлага хангасан вакцин юм байна. Нэг хүн тунгийн үнэ 10,000 төгрөг.

Жирэмсэн эмэгтэйчүүд дүүргийн эмнэлэгтээ вакцин хийлгүүлэх боломжтой

 ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам "Одоогийн байдлаар нийт 95 мянган хүн/тун вакциныг хүлээн авсан. Дараагийн 125,000 хүн/тун вакциныг бид хүлээж байна. Тэр вакцин ирэхээр дүүргүүдэд ахмад настануудад хийгдэх вакцин тараагдана. Одоогийн байдлаар дүүргүүдэд жирэмсэн эмэгтэйчүүдэд хийгдэх вакцины тодорхой хувь нь тараагдсан байгаа. 

Жирэмсэн эмэгтэйчүүд дүүргийн эмнэлэг, эрүүл мэндийн нэгдэл дээрээ хийлгүүлэх боломжтой" гэлээ.

Дараах 42 цэцэрлэгт томуугийн эсрэг вакцин үнэ төлбөргүй хийнэ

Цэцэрлэг

Олгох вакцин

/хүн тун/

Тариур

/0.5 мл/

1. Баянгол дүүрэг

1.1.

120 дугаар цэцэрлэг

691

691

1.2.

157 дугаар цэцэрлэг

699

699

1.3.

162 дугаар цэцэрлэг

670

670

1.4.

77 дугаар цэцэрлэг

660

660

1.5.

85 дугаар цэцэрлэг

602

602

1.6.

87 дугаар цэцэрлэг

599

599

1.7.

88 дугаар цэцэрлэг

618

618

1.8.

89 дүгээр цэцэрлэг

600

600

Дэд дүн

5,139

5,139

2.Баянзүрх дүүрэг

2.1.

22 дугаар цэцэрлэг

666

666

2.2.

61 дүгээр цэцэрлэг

738

738

2.3.

82 дугаар цэцэрлэг

749

749

2.4.

122 дугаар цэцэрлэг

826

826

2.5.

129 дүгээр цэцэрлэг

818

818

2.6.

147 дугаар цэцэрлэг

951

951

2.7.

191 дүгээр цэцэрлэг

274

274

Дэд дүн

5,022

5,022

3.Сүхбаатар дүүрэг

3.1.

42 дугаар цэцэрлэг

542

542

3.2.

68 дугаар цэцэрлэг

550

550

3.3.

69 дүгээр цэцэрлэг

543

543

3.4.

135 дугаар цэцэрлэг

630

630

3.5.

143 дүгээр цэцэрлэг

590

590

3.6.

160 дугаар цэцэрлэг

576

576

Дэд дүн

3,431

3,431

4.Сонгинохайрхан дүүрэг

4.1.

55 дугаар цэцэрлэг

419

419

4.2.

105 дугаар цэцэрлэг

510

510

4.3.

107 дугаар цэцэрлэг

504

504

4.4.

110 дугаар цэцэрлэг

523

523

4.5.

112 дугаар цэцэрлэг

520

520

4.6.

113 дүгээр цэцэрлэг

545

545

4.7.

118 дугаар цэцэрлэг

558

558

4.8.

119 дүгээр цэцэрлэг

519

519

Дэд дүн

4,098

4,098

5.Чингэлтэй дүүрэг

5.1.

5 дугаар цэцэрлэг

491

491

5.2.

9 дүгээр цэцэрлэг

453

453

5.3.

74 дугаар цэцэрлэг

446

446

Дэд дүн

1,390

1,390

6.Хан-Уул дүүрэг

6.1.

27 дугаар цэцэрлэг

531

531

6.2.

35 дугаар цэцэрлэг

408

408

6.3.

41 дүгээр цэцэрлэг

633

633

6.4.

65 дугаар цэцэрлэг

624

624

6.5.

67 дугаар цэцэрлэг

672

672

6.6.

134 дүгээр цэцэрлэг

617

617

6.7.

209 дүгээр цэцэрлэг

485

485

Дэд дүн

3,970

3,970

7.Багануур дүүрэг

7.1.

131 дүгээр цэцэрлэг

310

310

7.2.

138 дугаар цэцэрлэг

400

400

7.3.

241 дүгээр цэцэрлэг

240

240

Дэд дүн

950

950

НИЙТ

24,000

24,000