Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүкийн алдаатай орчуулгаас болоод Израйльчууд Палестин иргэнийг баривчилжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Фэйсбүүк сүлжээ өдөр бүр 4.5 тэрбум постыг өөр бусад хэл рүү автоматаар хөрвүүлдэг гэдэг. Хэдийгээр хиймэл оюунаар хүчирхэгжиж, тасралтгүй сайжирч байгаа гэдэг ч машин төгс орчуулга хийх болоогүй байгааг харуулсан явдал саяхан болжээ.

Өнгөрсөн долоо хоногт Иордан голын баруун эрэг дэх Израйльчуудын суурьшлын бүсэд барилга дээр ажилладаг палестин хүн бульдозерийнхоо өмнө зогсож байгаа зургаа “Өглөөний мэнд” гэсэн араб үгийн хамт Фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн байна.

Гэтэл түүний бичсэн үгийг Фэйсбүүк сүлжээ жүүдүүдэд харуулахдаа “тэдэн рүү довтол” гэж орчуулсан бол англи хэлтнүүдэд “тэднийг сүйтгэ” гэж орчуулжээ.

Үүнээс болоод Израйлийн цагдаа иргэдээс олон удаа дуудлага, гомдол хүлээж авсан тул палестин иргэнийг олж баривчилсан байна. Өмнө нь бульдозертай халдлага гарч байсан тул иргэд болгоомжлоход хүрсэн гэнэ.

Гэвч дараа нь араб хэл мэддэг офицер түүний постыг үзсэний дараа учрыг ойлгож, хэдэн цагийн дараа сулласан байна.

Палестин эрийн бичсэн үгийн утгыг Google Translator ч буруу орчуулж байжээ.

Фэйсбүүк компани 2011 онд анх орчуулгын систем нэвтрүүлсэн. Тухайн үед Майкрософтын Bing орчуулагчийг ашигладаг байснаа 2015 оны сүүлээс өөрийн хиймэл оюунд суурилсан системд шилжсэн юм.

Өнгөрсөн наймдугаар сараас тэд орчуулгын системээ үг хэллэгт (phrase based) суурилсан орчуулгаас хүний мэдрэлийн системтэй (neural network) ижил зарчмаар ажилладаг илүү нарийн системд шилжүүлснээ зарлаж байв.

 

Эх сурвалж: Quartz