Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Дэгдэлтийн үед 10 өвчтөний нэг нь томуу, томуу төст өвчнөөс болж эмнэлэгт ханддаг байна

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Хүйтний улирал ирж буйтай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас “Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, хянах ажлыг эрчимжүүлэх тухай” албан даалгавар гаргалаа.

Өнгөрсөн оны томуу, томуу төст өвчний дэгдэлтийн оргил үеэр улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 11 хувь, нийслэлийн үзлэгийн 12.2 хувийг томуу, томуу төст өвчний шалтгаантай үзлэг эзэлж байжээ. Энэ нь дэгдэлтийн үед 10 өвчтөний нэг нь томуу, томуу төст өвчнөөс болж эмнэлэгт ханддаг гэсэн үг юм. Эмнэлгийн ачаалал үүнээс бол хэт нэмэгдэж, ор, өрөө хүрэлцээгүйн улмаас кордорт хэвтэж эмчлүүлэх явдал гардаг билээ. 

2017 оны хувьд нийслэлд 63,235 хүн үзүүлээд байгаагийн 4.5 хувь нь томуу, томуу төст өвчин гэж оношлогджээ. Энэ нь сүүлийн гурван жилийн дунджаас 0.2 хувиар их байгаа аж. 

“Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, хянах ажлыг эрчимжүүлэх тухай” албан даалгаврыг бүрэн эхээр нь хүргэе.

 
 

 

Эх сурвалж: ЭМЯ