Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд хэрэгжиж байгаа тендерийн ажлуудын мэдээлэл ил тод болно

www.ulaanbaatar.mn
2017 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын А/605 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан  Нийслэлийн Шилэн тендерийн журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр хуралдсан байна. 

Тус захирамжийн дагуу улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг газар зүйн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулж байгаа аж. 

Захирамжийн гол зорилго тендерийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй болгож, авлигаас урьдчилан сэргийлэхэд оршиж байгаа гэнэ. 

Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ ахлаж байгаа бөгөөд  гишүүнээр нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Хөрөнгө оруулалтын газар, Гэр хорооллын дэд бүтцийн газар  зэрэг нийслэлийн харьяа агентлаг ажиллаж байна.

Өчигдрийн хуралдаанаар улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг дундын мэдээллийн санд оруулах мэдээлэл бүрдүүлэгч байгууллагуудад захирамжийн хүрээнд хийгдсэн ажлын төслийг танилцуулж, санал авлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.