Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Гордон Хэйвардын мэс заслын тов гарчээ

SPS телевиз
2017 оны 10 сарын 19
SPS
Зураг зураг

Бостон Сэлтикс багийн шинэ цэрэг Гордон Хэйвардыг дахиж талбай дээр гарч тоглохыг нь харахын тулд багагүй хугацаанд хүлээх шаардлагатай болоод байгаа билээ. Юутай ч мэс заслын тов нь гарсан байна.

Америкийн цагаар лхагва гарагийн орой буюу бэртэл авснаасаа хойш 24 цаг хүрэхгүй хугацааны дараа мэс засал хийлгэхээр болжээ. Мэс заслын дараа түүний бэртлээс эргэн ирэх хугацаа тодорхой болох аж.

Тэрээр мөн эмнэлгийн орон дээрээс өөрийг нь дэмжиж, урам хайрлаж байгаа хүмүүст талархал илэрхийлсэн байна.

“Миний төлөө санаа зовниж, залбирч байсан бүх хүмүүст баярлалаа. Би удахгүй зүгээр болно оо. Талбай дээрээ хийх эхний тоглолтонд оролцож чадахгүйдээ бага зэрэг сэтгэл дундуур байна. Би багийнхаа нөхөдтэй хамт талбай дээр гарч тоглохыг үнэхээр их хүсч байна. Гэхдээ би эндээс ч та нарыг дэмжсээр байх болно. Амжилт хүсье. Өнөө орой үзүүлээд өг, залуус аа. Баярлалаа.”

Зураг