Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Халаасны хулгай хийдэг хоёр эмэгтэйг үйлдэл дээр нь барьжээ

ikon.mn
2017 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид ХУД-ын 15-р хороо, 120 мянгатын автобусны буудал, БГД-ийн 1-р хороо, Алтай хотхоны автобусны буудал зэрэг газруудаар явж иргэдийн цүнх болон халааснаас гар утас, түрийвчтэй бичиг баримт зэргийг хулгайлсан хоёр эмэгтэйг үйлдэл дээр нь шуурхай илрүүлэн шалгаж байгаа аж.

Халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд нь иргэдийн анхаарал болгоомжгүй байдлыг ашиглах, сарниулах аргаар эд зүйлийг хулгайлан хохирол учруулдаг тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн цагдаагийн газар