Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын чуулганы хуралдаан зарлагдаж, 15 сайдыг томилох асуудлыг хэлэлцэхээр болжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы хуралдаан маргааш 10:00 цагаас эхлэхээр товлогджээ. Үүнээс өмнө Байнгын хороод хуралдаж сайдуудын асуудлыг хэлэлцэх юм байна.

Төрийн ордонд болох хуралдааны хуваарь:

10 дугаар сарын 17-ны Мягмар гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 12.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдыг томилох тухай асуудал;
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргыг томилох тухай асуудал.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 12.30 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдыг томилох тухай асуудал.

3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “В” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг томилох тухай асуудал;
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг томилох тухай асуудал;
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдыг томилох тухай.

4.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 13.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудал.

5.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: /Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдааны дараа/

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдыг томилох тухай асуудал;
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдыг томилох тухай асуудал;
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудал;
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдыг томилох тухай асуудал.

6.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: /Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдааны дараа/

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг томилох тухай асуудал.

7.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томилох тухай асуудал.

8.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдыг томилох тухай асуудал;
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдыг томилох тухай асуудал.

9.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай.

10.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.

11.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “В” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи Хүний эрхийн Үндэсний Комиссын 16 дахь илтгэл.

12.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Ажлын хэсгүүд байгуулах тухай. 

13.Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 16.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.

14.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Г” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Ажлын хэсгүүд байгуулах тухай.

15.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 16.30 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.

16.Төсвийн байнгын хорооны хуралдаан 17.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

10 дугаар сарын 18-ны Лхагва гарагт 10.00 цагаас:

  • Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 05 дугаар дүгнэлт;
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудал.

 

Чуулганы хуралдаанаар Байнгын хорооны хуралдаанаас гаргасан санал дүгнэлтийг хэлэлцэж Засгийн газрын 15 гишүүнийг эцэслэн томилно.