Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Валютын сангийнхан ирнэ

С.Уянга, Зууны мэдээ
2017 оны 10 сарын 17
Зууны мэдээ
Зураг зураг

Манай улс эдийн засгийн хямралаас гарахын тулд ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаж байгаа билээ.

Өнгөрсөн хавраас хэрэгжиж эхэлсэн хөтөлбөрийн эхний шатыг амжилттай хэрэгжүүлснийг валютын сангийн төлөөлөгчид дүгнээд явсан. Тэгвэл ОУВС-гийн ажлын хэсэг ирэх долоо хоногоос манай улсад ирэх гэнэ.

Ингэхдээ энэ сарын сүүлээр хөтөлбөрөө дүгнээд, дараагийн шат руу орох эсэхийг шийдвэрлэх юм байна. Тодруулбал, энэ долоо хоногт АНУ-ын Вашингтон хотод болж буй Дэлхийн банкны уулзалтын үеэр манай улсад хэрэгжиж буй ОУВС-гийн эхний шатны хөтөлбөрийг эцэслэн дүгнэхээр тохиролцоонд хүрсэн талаар албаны хүн хэллээ.

“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд валютын сангаас 440 сая ам.доллар, гишүүн орнуудаас 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт хийгдэж байгаа юм.

Зураг