Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Исмет Тамер: Монгол эмч нар сайн бэлтгэгдсэн байдаг ч төрөөс дэмжлэг хангалттай бус байна

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 10 сарын 18
iKon.MN
 

Аравдугаар сарын 13-ны өдөр Туркийн их эмч, дэд доктор Исмет Тамер Монголын өрхийн эмч нарт зориулж “Өрхийн эрүүл мэнд” сургалт, өдөрлөг зохион байгууллаа. Тэрбээр Дэлхийн өрхийн эмч нарын холбооны гишүүн юм. Сургалтад Монголын 130 гаруй өрхийн эмнэлгээс 200 гаруй төлөөлөл сууж, мэдээлэл авав.

Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны Гүйцэтгэх захирал Ш.Хажидмаа үйл ажиллагаа эхлэхийн өмнө “Монгол Улсын 21 аймаг, 8 дүүрэгт нийт 218 өрхийн эмнэлэг ажиллаж байна. Эдгээр эмнэлэгт 3,000 орчим эмч, ажилтнууд бий. Нийт хүн амын 2.4 саяд нь буюу 70 хувьд нь өрхийн эмнэлэг ямар нэгэн хэмжээгээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг.

Үйл ажиллагаагаа сайжруулахад хүний нөөцийн асуудал тулгамдаж байна. Өрхийн эрүүл мэндийн төв дээр ажлын ачаалал их, цалин бага учраас туршлагатай эмч нар очиж ажилладаггүй. Дөнгөж сургуулиа төгссөн залуу эмч нарын мэдлэг, ур чадвараас шалгаалж өрхийн эмнэлгийн үйлчилгээнд иргэд сэтгэл тийм ч ханамжтай биш байгаа нь үнэн.

Цаашид өрхийн эмчийн мэргэжил эзэмшсэн хүмүүсийг Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллуулах шаардлагатай байна. Учир нь өрхийн эмч нар 256 төрлийн өвчлөлд тусламж үзүүлэх чадвартай байх хэрэгтэй. Бид өнөөдөр Дэлхийн өрхийн эмч нарын холбооны гишүүн, их эмч Исмет Тамераас дэлхийн өрхийн анагаах ухааны хөгжлийн талаар мэдээлэл авах гэж байгаадаа баяртай байна” гэв.

Харин Herbalife Nutrition- компанийн Монгол дахь суурийн төлөөлөгч Г.Дэнзэн “Өнөөдөр манай компани мэргэжлийн холбоотой хамтраад Өрхийн эрүүл мэндийн талаар сургалт явуулж байна. Манай компанийн зүгээс шилдэг мэргэжилтний туршлагыг хуваалцах, эмч нарт мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Бид цаашид эрүүл мэндийн салбарт шаардлагатай арга хэмжээг судалж, эмч нартай зөвлөлдсөний үндсэн дээр хэрэгцээтэй үйл ажиллагаануудыг зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэсэн юм. 

"хүмүүс эрүүл зөв, тэнцвэртэй хооллох нь ямар чухал болохыг ойлгож эхэлсэн"

Ингээд дэд доктор Исмет Тамертай ярилцсанаа танд хүргэе. 

 

-Сайн байна уу? Юуны өмнө таныг Өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн гэж сонссон. Хэдэн жил энэ чиглэлээр ажиллаж байна вэ? 

- Би 1992 онд Анагаах Ухааны Их сургуулийг төгссөн. Анагаах Ухааны салбарт ороод 27 жил болж байна. Сүүлийн 15 жил Өрхийн анагаах ухааны чиглэлээр мэргэшиж ажилласан. 

-Яагаад өрхийн анагаах ухааныг сонгох болсон талаараа сонирхуулаач. Энэ чиглэлийн давуу тал нь юу вэ?

-Анагаах Ухааны аль нэг чиглэлээр дагнаж эмч болж байгаа тохиолдолд зөвхөн тухайн чиглэлийн тал дээр асуудалтай хүн л ирдэг. Жишээлбэл, та нүдний эмч дээр очвол тэр эмчид зөвхөн таны нүд л гол асуудал, нүдийг яаж эмчлэх вэ гэдэг талаар л бодно. Хэрэв нүд биш нуруу өвдсөн бол нүдний эмч үзэхгүй шүү дээ.

Харин өрхийн эмч өвчтөнөө бүхэлд нь хүн гэдэг үүднээс нь үздэг. Өрхийн эмч тухайн өвчтөнийг зөвхөн эмчлээд зогсохгүй, өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл амьдрах тал дээр илүү анхаарч ажилладаг. 

Миний зарчим бол "Хүмүүсийн өвчин зовлонгоор мөнгө олох биш, хүмүүсийг аз жаргалтай, эрүүл болгож мөнгө олох" юм.

-Улаанбаатар хотын эмч мэргэжилтнүүдэд сургалт явуулсан байна. Монгол эмч нар хэр санагдсан бэ. Юун дээр түлхүү анхаарч ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Сургалтаас та ямар дүгнэлтүүд хийсэн бэ? 

-Монгол эмч нар сайн санагдсан. Монгол эмч нарын бэлтгэгдсэн байдал их сайн, маш амбицтай, хүнд туслах гэсэн чин сэтгэлтэй хүмүүс гэж харагдсан. Гэхдээ тэдэнд төрөөс үзүүлэх дэмжлэг дутагдалтай байдаг юм байна.

Ялангуяа, санхүү, техник, бүтэц зохион байгуулалт, дэд бүтцийн талаасаа түлхүү дэмжлэг хэрэгтэй гэж харлаа.

Хэрэв энэ бүх тал дээр дэмжлэг үзүүлж чадвал эмч нар үнэхээр сайн ажиллана гэж би бодож байна. Мөн эмч нарт сургуулиа төгссөний дараах мэргэжил дээшлүүлэх сургалт дутагдалтай байгаа нь тэдний нүднээс илт ажиглагдаж байсан.

-Монголд Туркийн Өрхийн анагаах ухаанаас авч хэрэгжүүлэх зүйлс байна уу. Турк улсын Өрхийн анагаах ухааныг Монголынхтой харьцуулбал хамгийн гол ялгаа нь юу байна вэ?

- Би өнгөрсөн Баасан гарагт Монгол дахь өрхийн эмнэлгүүдээр явж үзсэн. Тэндээс хийсэн дүгнэлтээр Монголд Өрхийн анагаах ухаан нь урьдчилан сэргийлэх талаараа дутагдалтай санагдсан.

Миний бодлоор Монголын өрхийн анагаах ухааныг анхан шатны тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэнд гэж хоёр хэсэг болгож салгаж өгөх хэрэгтэй. Тэгвэл эмч нарын тусламж үйлчилгээ сайжирч, нийгэмд илүү үр өгөөжтэй болох болов уу.

Мөн хоёр орны хувьд ижил төстэй зүйлүүд ч харагдаж байна. Зарим улсын өрхийн эмч нар хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг үздэггүй. Гэтэл Монгол, Турк улсын өрхийн эмч нар бүх хүмүүстэй харьцаж ажилладаг.

Түүнчлэн арай азтай нь гэвэл Туркт бидэнд төр засгийн дэмжлэг их үзүүлдэг. Бидний ажиллах орчин нөхцөл илүү таатай байдаг санагдсан.

-Өрхийн эмч ажлаа хийхэд нь өдөр тутам ямар бэрхшээлүүдтэй тулгардаг вэ. Эдгээр бэрхшээлүүд нь тухайн улсын нөхцөл байдлаасаа илүү хамаарсан бэрхшээлүүд үү, хаа сайгүй л байдаг асуудлууд уу? 

-Нарийн мэргэжлийн эмч нартай харьцуулбал өрхийн эмчийн ажил үүрэг илүү хүнд байдаг. Тухайлбал, дээр дурдсанчлан нүдний эмч зөвхөн нүд л үзнэ. Харин өрхийн эмч өвчтөнийг нийгэм, сэтгэл зүйтэй нь холбож бүхэлд нь авч үзэх хэрэгтэй болдог. 

-Голдуу ямар өвчтөнүүд танд ханддаг вэ?

-Насанд хүрэгчид голчлон зүрх судасны өвчин, илүүдэл жин хэт таргалалт, чихрийн шижин, үе мөчний зовиуртай байна гэж ирдэг.

Харин хүүхдүүдийн хувьд өвлийн цагт амьсгалын замын өвчин, зуны цагт хоол боловсруулах тал дээр асуудалтай байна гэж голчлон ханддаг.

-Herbalife компанид ажиллаж байгаа талаараа танилцуулна уу? Та хэдэн оноос хойш Herbalife компанитай хамтарч ажиллаж байгаа вэ? Хамтран ажиллахдаа сэтгэл хангалуун байдаг уу?

-Мэдээж хэрэг би Herbalife компанид ажиллаж байгаадаа маш сэтгэл хангалуун байдаг. Herbalife компанитай 4 жилийн турш хамтарч ажиллаж байна. Миний амьдралыг өөрчилсөн.

Би Өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн, мөн шим тэжээлийн чиглэлээр дэд докторын зэрэг хамгаалсан. Харин Herbalife компанид ороод спортын анагаах ухаанаар мэргэшсэн. 

-Herbalife-ын бүтээгдэхүүнүүдийг тураах, жин хасах зорилготой хүмүүс хэрэглэдэг гэж ихэвчлэн ойлгодог. Herbalife-ын бүтээгдэхүүнүүдийг турах зорилгогүйгээр ердийн хүмүүс хэрэглэхэд ашиг тус байдаг уу?

-Herbalife компани 30-аад жилийн өмнө үүсгэн байгуулагдаж байхдаа жингээ хасахыг хүссэн хүмүүст зориулагдаж байсан нь үнэн. Тухайн үед жин хасах бүтээгдэхүүнүүд түлхүү гаргадаг байсан. Харин одоо хүмүүс эрүүл зөв, тэнцвэртэй хооллох нь ямар чухал болохыг ойлгож эхэлсэн. 

Мөн Herbalife компанийн бүх бүтээгдэхүүнүүд зөвхөн турах зорилготой хүмүүст зориулагдаагүй. Бүх хүн хэрэглэж болно. Хүүхэд, насанд хүрэгчид, тэр байтугай хүмүүст ч зориулсан тус бүрийн бүтээгдэхүүнүүд байдаг.

Хамгийн гол нь манай бүтээгдэхүүнүүд хүнд хэрэгтэй, авах шаардлагатай бүхий л шим тэжээлт бодисуудыг зохистой хэмжээгээр нь хүнд өгч чаддаг.

Жишээлбэл, Формула 1 уургийн коктейлийг авч үзье. Тухайн хүний зорилго нь юу гэдгээс шалтгаалж бүтээгдэхүүнийг өдөрт хэдэн удаа яаж хэрэглэх нь хамаарна. Хэрэв илүүдэл жинтэй турахыг хүсэлтэй хэрэглэж байгаа бол Формула 1 уургийн коктейлийг өдөрт 2 удаа үндсэн хоолныхоо оронд орлуулж хэрэглэнэ. Харин турах зорилгогүй бол өдөрт 1 удаа үндсэн хоолныхоо оронд хэрэглэх хэрэгтэй. Ингэснээрээ өөрт хэрэгтэй бүх шим тэжээл, бодисуудыг авч чадна.

Манай бүх бүтээгдэхүүнүүдэд тодорхой хэмжээний амин дэм, эрдэс бодис агуулагдсан байдаг. 

-Жирэмсэн хүн хэрэглэж болно гэж та хэллээ. Мэдээж  жирэмсэн хүн турах зорилготойгоор хэрэглэхгүй шүү дээ. Тэгэхээр жирэмсэн хүнд ямар бүтээгдэхүүн нь тохиромжтой байдаг вэ?

-Манай бүтээгдэхүүнүүд бол эм биш хоол юм. Тиймээс эрүүл хоол жирэмсэн хүн, хүүхэд, хөгшид гээд ямар ч хүнд хор нөлөө үзүүлэхгүй. Тухайн хүн хэрэгцээнээсээ шалтгаалаад өөрт тохирсон бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэж болно. 

-Таны хувьд эрүүл зөв хооллолт гэж юуг хэлэх вэ. Шим тэжээлтэй хоолны дэглэм ямар байдаг талаар хүмүүст зөвлөгөө өгнө үү?

-Миний хувьд эрүүл зөв хооллолт гэдэг нь товчхондоо эрүүл хоолыг, зохистой цагт нь, зохистой хэмжээгээр хэрэглэхийг хэлнэ. 

Шим тэжээлийн үндсэн таван зүйл байдаг. Үүнд, нүүрс ус, уураг, эрүүл өөх тос, амин дэм, эрдэс бодис байна. Энэ бүгдийг бид зохистой хэмжээгээр, зохистой цагт нь авч байх ёстой. Мөн ус сайн уух, дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь эрүүл байхын үндэс болно.

-Ярилцсанд баярлалаа. 

-Баярлалаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.