Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

АSEM-ын гишүүн орны Гаалийн дарга нарын уулзалт болж байна

ikon.mn
2017 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

ASEM-ын гишүүн орнуудын Гаалийн газрын дарга нарын ээлжит 12 дугаар уулзалт ХБНГУ-ын Берлин хотноо 2017 оны аравдугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Уулзалтад ASEM-ын гишүүн 50 гаруй улсын гаалийн байгууллагын дарга нар оролцож, 2016-2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, 2018-2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, цаашдын хамтын ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.

Монгол Улсаас ГЕГ-ын дарга Б.Асралт тэргүүтэй төлөөлөгчид оролцож, 2016 онд Монгол Улсын Улаанбаатар хотноо зохион байгуулсан ASEM-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хүрсэн үр дүнгийн талаар танилцууллаа.

Уулзалтын үеэр Дэлхийн гаалийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Кунио Микурия болон Япон, Малайз, БНХАУ, ОХУ, ХБНГУ-ын Гаалийн дарга нартай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

 

Эх сурвалж: itoim.mn