Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Аврагчдын гүнийн шумбалтын дадлага

ikon.mn
2017 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас “Хөвсгөл нууранд дунд шатны аврагч-усчин, шумбагчдыг бэлтгэх дадлага, сургууль”-ийг хээрийн нөхцөлд гурав хоногийн хугацаанд зохион байгууллаа.

Сургалтаар 5-15 метрийн гүний шумбалтын дадлага сургуулийг хийсэн бөгөөд өмнө нь усчин аврагчийн сургалтанд хамрагдаж байсан аврагчид олж авсан мэдлэгээ бататгалаа.

Харин шинээр суралцаж байгаа аврагчид гүний шумбах хувцас хэрэглэлийн иж бүрдэл,  тэдгээрийн бүтэц болон үүрэг зохион байгуулалт, усны гүнд шумбаж усны даралт тэнцүүлэх, зуултуур болон маск солилцох, усанд шумбах түвшин барих, усанд шумбах үеийн гар дохио, аврах олсоор харьцах дохио зэрэгт суралцлаа гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.