Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Шарапова хоёр жилийн дараа түрүүллээ

SPS телевиз
2017 оны 10 сарын 16
SPS
Зураг зураг

ОХУ-ын алдарт теннисчин Мария Шарапова хоёр жил таван сарын дараа их спортдоо эргэн ирснээс хойш долоо дахь тэмцээндээ оролцож, анхныхаа түрүүг хүртлээ. Өдгөө 30 нас хүрч буй орос бүсгүй маань допингийн асуудлаас болж 15 сарын хугацаанд эх спортоосоо хөндийрөөд эргэн ирсэн билээ.

Тяньжиний нээлттэй тэмцээний шигшээд тэрбээр WTA-ийн шигшээ тоглолтод анх удаа шалгарсан 19 настай Беларус бүсгүй Арина Соболенкатай учраа таарсан. Эхний хоёр сетийн аль алинд нь 4:1-ээр хожигдож байсан ч тоглолтын төгсгөлд 7:5, 7:6 (10:8) харьцаагаар ялалт байгуулж таван удаагийн их дуулгын эзэн маань WTA-ийн 36 дахь цомоо өөрийн болгожээ.

Орос бүсгүй маань ингэснээр чансааны 86 дугаар байраас 57 руу дэвшиж байна.

Зураг