Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

О.Баасанхүү: Ц.Нямдорж ХЗСайдаар 3 удаа ажилласан ч хууль тогтоомж сайжраад, хулгайчууд нь алга болоогүй

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр “Монгол Улсад шүүх, хууль тогтоох гэсэн хоёр засаглал байна. Гүйцэтгэх засаглал байхгүй болсон. Гүйцэтгэх засаглалыг УИХ хянах хуультай. Харамсалтай нь УИХ хяналтын чиг үүргээ гүйцэтгэх бололцоогүй боллоо. Бүх гишүүдийг давхар албан тушаалтай болгож байгаа нь гэмт хэрэг.

Бид сонгуульт албан тушаалтнууд. Ард түмэн биднийг өөрийгөө төлөөлж УИХ дээр орж, гүйцэтгэх засаглалын хүмүүсийг томилж, шахаж шаардаад яв гэсэн болохоос биш өөрөө өөрийгөө томил гэж явуулаагүй.

Одоо 15 хүн өөрөө өөрийгөө томилох нь байна. “Би сайд болъё” гэж гуйгаад, өөрөө өөрийгөө кнопдох хүмүүс ич” гэв.

"Засгийн газар бүрдүүлэх гэж орж ирж буй хүмүүс бүгд ашиг сонирхлын зөрчилтэй"

Мөн тэрбээр "Би ТЕГ, Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж албан бичиг явуулна. Манай 76 гишүүд дотор давхар иргэншилтэй хүн байхыг үгүйсгэхгүй. Офшор бүсэд хөрөнгө оруулалт хийж, тэр орных нь иргэншлийг авчихдаг. Хоёр иргэншлийг хүлээн зөвшөөрдөг улсууд байна. 

Тийм учраас энэ асуудлыг шалгаж, олон нийтэд зарла. Монгол Улсын иргэн л УИХ-ын гишүүн байх ёстой.

Засгийн газар бүрдүүлэх гэж орж ирж буй хүмүүс бүгд ашиг сонирхлын зөрчилтэй. АТГ яагаад ашиг сонирхлын зөрчилгүй гэж гаргасныг гайхаж байна. Жишээ нь Ц.Нямдорж гуай Хууль зүйн сайд гурван удаа хийсэн. Тэглээ гээд хууль тогтоомж сайжраад, хулгайчууд нь алга болоод, офшор бүсэд эд хөрөнгөө өгөөгүй юм байхгүй. Харин ч бүр цэцэглэсэн. Аргаа бараад бид 2008 онд жагсаал цуглаан хийгээ биздээ.

Хуучин хүмүүсээс юу ч гарахгүй. Ж.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нарыг та нар мэдэж байгаа байх. Энд сайд хийчих олигтой мэргэжлийн хүн алга. 

МАН-ыг би мэдэж байна. Гадаад дотоодод явсан, эрдэмтэй залуу сэхээтнүүд байхад заавал энэ хэдийгээ тавьж байгаа нь огцормооргүй 2020 он хүрмээр байна гэсэн нөхцөл байдал юм. Дараа нь дэд сайд, ТНБД-ыг дараагийн хүмүүсийн санал болгосноор тавих юм байна. Ингээд дөчин хэдүүлээ нийлээд Засгийн газрыг бүхэлд нь монополчлох явуулга хийж байна" гэв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/O.Baasankhuu/videos/1717151871637633/