МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр өглөө Төрийн ордонд хуралдлаа. Хуралдаанаар тодорхойгүй байсан гурван сайдын нэрийг хэлэлцэж, эцсийн байдлаар нэр дэвшүүлэхээр тогтжээ.
Ингэснээр Засгийн газрын шинэ танхимын 15 гишүүний нэр тодорхой боллоо.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өчигдөр 12 сайдын тодорхой болсон нэрийг зарласан билээ.
Өчигдөр /2017.10.11/ тодорсон сайдуудын нэр:
Одоо УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны Б танхимд хуралдах гэж байна. Удирдах зөвлөлийн гаргасан шийдвэрийг МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн барьснаар сайдуудыг албан ёсоор томилно.