Зон олны намын шинээр сонгогдсон намын даргыг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хэлэлцлээ.
Намын даргыг шинээр сонгосон Зон олны намын ажиллагаа Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуулийг зөрчөөгүй, тухайн намын дүрмийн зохицуулалтад нийцсэн хэмээн Улсын Дээд шүүх үзэж, хүсэлтийг ханган, улс төрийн намын улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Улсын Дээд Шүүх