Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Месси Аргентиныг дахин нэг удаа аврав

SPS телевиз
2017 оны 10 сарын 11
SPS
Зураг зураг

Ирэх жил манай хойд хөршид явагдах хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд өндөрлөх дөхөж байна. Урьд шөнөөс эхлэн өнөөдөр өглөө хүртэл олон тоглолтууд зэрэг явагдсан юм.

Өмнөд Америкийн бүсийн тоглолтууд өнөөдөр албан ёсоор өндөрлөж ОХУ-ыг зорих шигшээ багуудын нэрс тодров.

Бүсийг тэргүүлэгч Бразилчууд хэдийн эрхээ аваад байсан бол өнөөдөр Уругвай, Аргентин, Колумбын шигшээ багууд ээлжит оноогоо авч ДАШТ-д оролцох эрхээ халаасалж чадлаа. Уругвай талбайдаа Боливын шигшээ багийг 4:2-оор хожиж дэд байраа баталгаажуулсан.

Харин нуман тулгуурт ороод байсан Аргентинчууд Эквадорын талбайд зочлон, тоглолтын эхний минутад гоол алдсан ч Лионель Мессигийн 11, 18, 62 дахь минутад оруулсан гурван гоолын ачаар ялалт байгуулж бүсийнхээ гуравдугаар байрт орлоо.

Тэдний араас Колумбын шигшээ баг Лима хотноо Перутай 1:1-ээр тэнцэж бүстээ дөрөвдүгээр байр эзэлсэн. Тэдэнд хожигдсон Перучууд Чилитэй оноо тэнцсэн ч бөмбөгний зөрүүгээр дээр нь бичигдэж Шинэ Зеландтай нэмэлт тоглолт хийхээр боллоо.

Зураг