Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын бүлэг маргааш хуралдахаар болжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

22:38 2017/10/10

УИХ дахь МАН-ын бүлэг маргааш хуралдахаар болсон байна. Засгийн газрын танхимыг бүрдүүлэхээр нэр дэвшигчдийн асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх аж.

17:42 2017/10/10

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал түр завсарлаж, цагийн дараа дахиж хуралдахаар болжээ. 

Тус хурлаас Засгийн газрын танхимын гишүүдийн нэр албан ёсоор тодрох юм. 

16:02 2017/10/10

УИХ дахь МАН-ын бүлэг хаалттай хуралдаж байна. Хурлаар Засгийн газрын 15 сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байгаа аж. 

Урьдчилсан байдлаар дараах хүмүүсийг сайдад нэр дэвшүүлэхээр болсон бололтой. /Таамаглал/

  1. Монгол Улсын Шадар сайд Л.Энх-Амгалан,
  2. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар,
  3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд О.Содбилэг,
  4. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа,
  5. Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ,
  6. Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан,
  7. Батлан хамгаалахын сайд Н.Цэрэнбат,
  8. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар,
  9. Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар,
  10. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн,
  11. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар,
  12. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ш.Раднаасэд,
  13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг,
  14. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг,
  15. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл. 

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас нэр дэвшигчдэд өөрчлөлт орж, хурлын дараа Засгийн газрын сайдууд хэн хэн болох нь эцсийн байдлаар тодорхой болно. 

Хурлаас гарсан шийдвэрийг намын Удирдах зөвлөлд танилцуулснаар байнгын хороо гурав хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой.

Үүний дараа сайдуудын нэрсийг УИХ-д өргөн барих юм. 

Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчид

Гэрэл зургийг mpa.mn

17:42 2017/10/10

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал түр завсарлаж, цагийн дараа дахиж хуралдахаар болжээ. 

Тус хурлаас Засгийн газрын танхимын гишүүдийн нэр албан ёсоор тодрох юм. 

22:38 2017/10/10

УИХ дахь МАН-ын бүлэг маргааш хуралдахаар болсон байна. Засгийн газрын танхимыг бүрдүүлэхээр нэр дэвшигчдийн асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх аж.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг