Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад зорчдог иргэдийн тоогоор Монгол улс 7-д жагсаж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Саяхан Хятадын Аялал Жуулчлалын Академи 2016 оны салбарынхаа тоо баримтыг тайлагнажээ. Тайланд дурдсанаар 2016 онд Хятадын дотоодод 138.444 сая жуулчин зорчсон нь өмнөх жилээс 3.5 хувь өссөн дүн болсон байна.

Үүний 28.151 сая нь гадаад орнуудаас ирэгсэд бөгөөд өмнөх жилээс 8.3 хувь өсчээ. Энэ нь 2008 оны хямралаас хойшх хамгийн дээд үзүүлэлт ажээ.

Нийт аялал жуулчлалын орлого 2016 онд $120 тэрбумд хүрснээс гадаад жуулчдаас орсон орлого $66.8 сая болсон байна.

Энэ үзүүлэлтээр Хятад улс дэлхийд Франц, Испани, АНУ-ын дараа дөрөвт орох жуулчдын мөнгийг үрдэг газар болжээ.

Хятадад иргэд нь зорчсон топ 10 оронд

  1. Өмнөд Солонгос
  2. Вьетнам
  3. Япон
  4. Мьянмар
  5. АНУ
  6. ОХУ
  7. Монгол
  8. Малайз
  9. Филиппин
  10. Сингапур тус тус орсон байна.

Жуулчдын үрдэг мөнгөний хэмжээ харьцангуй бага байгаа ч 60 хувь нь $1,001-$5,000 үрдэг нь тоо баримтаас харагджээ.

 

Эх сурвалж: China Travel News