2021/04/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,850.02₮
B30
УЛААНБААТАР
16°
|
-5°
B30
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
12:00
S32
10°
13:00
S32
12°
14:00
S32
13°
15:00
S32
15°
16:00
S32
16°
17:00
S32
16°
18:00
S32
14°
19:00
S32
12°
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/10/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

““Чингисийн хүүхдүүд” кино Оскарт өрсөлдөхийн тулд томоохон кампанит ажил явуулна"

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

90 дэх удаагийн Оскарын наадмын гадаад хэл дээрх киноны төрөлд оролцох эрхээ авсан “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны уран бүтээлчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Найруулагч Д.Золбаяр “Монгол фильм группээс санаачилж олон төрийн бус байгууллага, хувь хүмүүс нэгдэн ажиллаж “Чингисийн хүүхдүүд” киногоо Монголынхоо ард түмэнд хүргэхэд бэлэн болоод байна. Энэ кино нь монгол ёс заншил, ард түмэн, байгаль цаг агаарын дэлхий дахин сурталчлах зорилготой. Бид энэ зорилгоо биелүүлж эхэлж байна. Өмнө нь хэд хэдэн кино наадамд орсон. Цаашид олон кино наадамд орохоор бэлдэж байна.

 
Гэрэл зургийг MPA.mn

Монгол фильм групп нь 2002 онд анх байгуулагдсан. Өдгөө Хөх хот, Бээжин, Лос Анжелест салбартай компани юм. Бид Монголын киног хөгжүүлэх зорилготой. “Чингисийн хүүхдүүд” киноны нэр нь түүхэн юм шиг боловч аж байдлын сэдэвтэй орчин үеийн кино. Орчин үеийн кино ч гэсэн нүүдэлчдийн амьдрал үлдсэн, үлдэх хэрэгтэй гэдгийг ойлгуулах гэж хийсэн кино юм” гэв.

Зөвлөх продюсер Д.Цэнгэл “90 удаагийн Оскарын наадамд энэ кино Монгол Улсаас анх удаа оролцох эрхээ авсан. Кино наадамд нийт 92 улсаас нэр дэвшүүлснээс Оскарын хороо Монгол Улсыг бүртгэж авсан.

Оскарын шагнал гардуулах ёслол 2018 оны гуравдугаар сарын 4-ний өдөр болно. Энэ хүртэл 92 улсын уран бүтээлчид кампанит ажил явуулж 5 улсын кино Оскарын гадаад хэл дээрх шилдэг кино номинацид тунаж үлдэх юм. Бидний хувьд оролцох эрхтэй болсон гэсэн мэдээг авсны дараа Оскарын киноны кампанит ажлыг хийдэг компаниудын санал ирсэн. Эхний саналын үнийн дүн нь 107.4 мянган ам.доллар байгаа. Дэлхий дахиныг хамарсан том кампанит ажил явуулж байж олон улсын шүүгчид, кино сонирхогчдын анхаарлыг татаж чадна. 

Манай кино Оскарт албан ёсоор оролцох эрхтэй болсноо баталгаажуулж байгаа болохоос өрсөлдөх эрхтэй болсон гэсэн үг биш. Өрсөлдөх эрхтэй болохын тулд хамгийн сүүлийн 5 кинонд тунаж үлдэх хэрэгтэй. Тэр хүртэлх үйл ажиллагааг бид зохион байгуулах шаардлагатай.

Кино олон улсын түвшинд амжилттай явж байгаа. Одоогоор 10 гаруй оронд кино наадамд оролцсон, цаашид оролцоно” гэв.

"Монгол хүүхдүүд ээж, аавтайгаа ирж үзээсэй гэж бодож байна"
 
Гэрэл зургийг MPA.mn

Жүжигчин Р.Анхням “Энэ киног Монголыг сурталчлах гэхээсээ илүү Монгол хүүхдүүд ээж, аавтайгаа ирж үзээсэй гэж бодож байна. Хотод амьдарч байгаа хүүхдүүд хөдөөний амьдралаас холдсон байгаа нь мэдрэгдэж байгаа. Нэгэнт бид нүүдэлчин соёлтой учраас хөдөөний хүүхдүүд яаж амьдарч, байгаль орчинтойгоо хэрхэн зохицож чадаж байгааг үзээсэй гэж бодож байна.

Мэдээж манай кино Монголын соёлыг дэлхийд сурталчилж чадах бүтээл болсон гэж үзэж байгаа” гэв. 

x