Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Батцогт: Ирэх онд БЗД-т 22 замыг шинэчилж, дөрвөн уулзвар өргөтгөнө

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Нээлттэй нийслэл" мэдээллийн цагт Баянзүрх дүүргийн удирдлагууд оролцож өнөөдөр мэдээлэл өглөө. 

 50 айл өрхийн хашаа гудамжийг шинээр бий болгосон

БЗД-ийн дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч, Засаг даргын орлогч Т.Батцогт "Боловсролын салбарт энэ хичээлийн жилд 14, 127, 126, 136 дугаар сургуулиуд шинээр ашиглалтад орлоо. Ингэснээр бага боловсролын хамран сургалтын хувь 99,88%-д хүрсэн байна. Дүүргийн хэмжээнд нийт 53,800 хүүхэд ЕБС-д хамрагдсаны 7,120 хүүхэд нэгдүгээр ангид элсэн оржээ.

БЗД өнгөрсөн хугацаанд дэд бүтцийн чиглэлийн олон ажил хийсэн. Тухайлбал БЗД-т 260 ширхэг гэрэлтүүлэг хийгдсэн бөгөөд орон сууцын хороололд 67, гэр хороололд 193 ширхэг гэрэлтүүлэг шинээр хийж гүйцэтгэсэн байна.

Дүүрэг хөгжлийн төвийг түшиглэн иргэдийн бүлгээр зохион байгуулан хэд хэдэн ажлууд бий. Үүнд 23, 19, 5, 28 дугаар хорооны нийт 50 айл өрхийн хашаа гудамжийг иргэдийн бүлэгтэй хамтарч шинээр бий болгосон.

Авто замын хувьд 1,650 метр замын нөхөөсний ажлыг авто замын газартай хамтран хийсэн байгаа. 0,74 км замыг шинээр тавьсан.

Ирэх онуудад дүүргийн хэмжээнд 22 байршилд авто замыг шинэчлэх, 4 уулзварыг өргөтгөх, зургаан байршилд гүүрэн болон нүхэн гарц хийх, 7 байршилд унадаг дугуйн болон явган хүний зам хийнэ. Түүнчлэн 16 байршилд таксины зогсоол хийх саналыг Нийслэлийн авто замын газарт хүргүүлсэн" гэв. 

Засаг дарга батламжлуулах хүсэлтээ удаа дараа хүргүүлсэн

 
Гэрэл зургийг mpa.mn

Баянзүрх дүүргийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Баясах "Нийслэлийн БЗД 331,536 хүн амтай. Дүүргийн 28 хороонд 8,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 24 мянган өндөр настан амьдарч байна. Тодорхой хэмжээний зарим маргаантай асуудлын талаар яръя.

Боловсролын хэлтэс байргүй байна гэсэн ташаа мэдээлэл гараад байгаа. Уг хэлтсийн үйл ажиллагаа НЗДТГ-ын байранд хэвийн явагдаж байгаа. Төсвийн орлого 1.2 тэрбумаар тасарсан. Энэ нь татварын албатай холбоотой.

Манай татварын алба босоо бүтэцтэй байгууллага. Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед зарим аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барьж байна. Энэ мэт олон шалтгаантай. Иргэдийн төлөөлөгчдийн хурал наймдугаар сард хуралдсан.

Хуралдаад олонхын саналаар намайг БЗД-ийн Засаг даргад нэр дэвшүүлсэн. Хуулиар бол иргэдийн хурал хуралдаж Засаг даргад нэр дэвшүүлээд материалаа нийслэлийн Засаг даргад хүргүүлдэг. Нийслэлийн Засаг дарга батламжлах ёстой. Бид удаа дараа хүсэлтээ хүргүүлсэн.

Газрын албанд маргаантай асуудал байгаа. Нийслэлийн газрын албанаас асуудлыг шийдэж өгөхийг хүсч байна. Энэ нь юу вэ гэхээр 2016 оны намар Нийслэлийн Газрын Албаны дарга Э.Болорчулуун БЗД-ийн газрын албаны даргаар н.Бат-Ундрах гэдэг хүнийг томилсон.

Үүнийг бид хууль бус гэж үзэж байгаа. Газрын тухай хуульд дүүргийн Засаг дарга НГА-ны даргатай зөвшилцөж, дүүргийн газрын албаны даргаа томилно гэсэн байдаг. Гэвч энэ хуулийг НГА-ны дарга зөрчөөд байгаа" гэлээ.