Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

ГХЯ-н өргөтгөлийн барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ

ikon.mn
2017 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Гадаад харилцааны яамны барилгын төв хэсэг 1947 оны 10 дугаар сард ашиглалтад орсон. Яамны өргөтгөлийн барилгын ажил 2013 онд эхэлсэн бөгөөд гүйцэтгэл нь удааширалтай байсан барилгын ажлыг энэ онд эрчимжүүлснээр энэ сарын 6-нд бүрэн дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.

Ёслол хүндэтгэлийн өргөө нь албан тасалгаа, ёслол, хүндэтгэлийн танхим, уулзалт, арга хэмжээний өрөө бүхий орчин үеийн барилгын стандарт, шаардлагад нийцсэн цогц байгууламж, бусад яамдын дунд анхных болж байгаагаараа онцлог юм.

Уг өргөөний албан ёсны нээлтийн арга хэмжээ Гадаад Харилцааны Яаманд болов. 

 

Ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил, Дэд сайд Б.Батцэцэг, Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар болон тус яамны нийт албан хаагчид оролцлоо гэж Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.