Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Шэлдон Мак өсгийний шөрмөсөө тасалсан байж болзошгүй

SPS телевиз
2017 оны 10 сарын 9
SPS
Зураг зураг

АНУ -ын цагаар Ням гарагт болсон Вашингтон Визардс, Кливленд Кавальерс багуудын улирлын өмнөх ээлжит нэгэн тоглолтын үеэр Шэлдон Мак өсгийндөө хүнд бэртэл авчээ.

Визардс баг албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байгаа ч Шэлдон Макийн өсгийний шөрмөс тасарсан талаар эх сурвалжууд мэдээллэж байна. Хэрвээ өсгийний шөрмөс нь тасарсан бол ирэх улирлыг бүтэн өнжих юм.

24 настай Мак энэ улиралд багийнхаа довтолгоонд идэвхтэй оролцож, тоглолт бүр дээр багтаа хоёр оронтой оноо авчирна хэмээн хүн бүр таамаглаж байсан билээ. Шэлдон Мак багтайгаа хоёр жилийн гэрээтэй тоглож байгаа бөгөөд энэ жил гэрээний сүүлийн жил нь байсан юм. Харамсалтай нь гэрээний хоёр дах улирал баталгаатай биш ажээ. Шэлдон Мак ирэх жилийн 01 сарын 10 хүртэл тоглож байж хоёр дах жилийнхээ цалинг авах боломжтой болно.

Вашингтон Визардс баг ирэх улиралд өндөрт амжилт үзүүлэх зорилготой байгаа нь мэдээж. Тиймээс Шэлдон Макийн өсгийний шөрмөс тасарсан гэсэн онош батлагдвал түүнийг багаасаа хасч, өөр тоглогчтой гэрээ хийх магадлал өндөр юм.

Зураг