Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Баатархүү: НИТХ-ын төлөөлөгчид даргаа шударгаар сонгосон

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НИТХ-ын даргыг сонгох үеэр НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "НИТХ-ын шинэ дарга идэвх зүтгэлтэй ажиллах шаардлагатай.  НИТХ дахь АН-ын бүлгээс НИТХ-ын хурлаар хэлэлцүүлэх олон асуудлыг өргөн барихаар бэлдчихсэн байгаа.

Тухайлбал хог хаягдлын менежментийг бүрэн шийдье. Улаанбаатар хотыг хоггүй хот болгоё. ЕБС-иудад автобус төслийг үргэлжлүүлнэ. Авто замын түгжрэлийг бууруулах ажлыг эхлүүлсэн байсан.

Нийтийн тээвэрт бид 2013 онд парк шинэчлэлийг хийсэн. АН-ын бүлэг асуудалд нээлттэй хандаж байгаа. Төрийн дээр нам гараагүй. Нам ингэ тэг гэсэн чиглэл өгөөгүй. НИТХ-ын төлөөлөгчид даргаа шударгаар сонголоо.

Тавдугаар сараас хойш НИТХ хуралдсангүй. Хуулиараа бол 10 дугаар сарын 05-ны дотор нийслэлийн Засаг даргын зүгээс 2018 онд хийх нийгэм эдийн засгийн зорилтыг өргөн барих ёстой.

Засаг дарга бол өргөн барьчихсан. Бид хэлэлцэхгүй яваад байна. Өөрөөр хэлбэл НИТХ иргэдийн өмнө тулгарсан асуудлаа шийдэх ёстой ч өөрсдөө асуудал болоод таван сар болсон байна" гэв.