Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЭ ЗАГВАР: Дараа үеийн CROWN

WWW.CARDOCTOR.MN
2017 оны 10 сарын 9
Cardoctor
Зураг зураг

Тоёота компани Токио Авто Салонд танилцуулах шинэ седаны концепт загварыг интернэтээр тараалаа. Нэр нь Toyota Crown Concept. Краун загварын хувьд Японы дотоодын зах зээлд 1955 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн, одоо 15 дахь үе дээрээ явж байгаа агуу түүхт юм.

Одоогийн загварыг борлуулалтыг 2012 оноос эхэлж хийсэн, шинэчлэлт хийх цаг нь аль хэдийн болсон юм. Суурь бүтцийн хувьд Toyota New Global Architecture (TNGA) бүтцийг ашиглаж хийсэн учраас бүрэн шинэчлэлт гэж үзэж болохоор байна.

 


Олноор үйлдвэрлэж, зах зээлд гаргах хугацаа нь 2018 оны зунаас гэж төлөвлөж байгаа бөгөөд хамгийн сүүлийн үеийн аюулгүйн технологиудыг түүнд шингээснээр онцлог болж байна. 

 

 

Зураг