2021/04/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,850.02₮
B30
УЛААНБААТАР
16°
|
-5°
B30
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
12:00
S32
10°
13:00
S32
12°
14:00
S32
13°
15:00
S32
15°
16:00
S32
16°
17:00
S32
16°
18:00
S32
14°
19:00
S32
12°
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/10/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их театр 87 дахь үзвэрийн жилийн НЭЭЛТЭЭ хийлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг

Улсын Драмын Эрдмийн Театр өвөл цагийн үзвэрийн жилийн нээлтийн үйл ажиллагаагаа 2017 оны аравдугаар сарын 8-ны Ням гарагт зохион байгууллаа.

Өдгөө 87 дахь жилдээ үзэгчидтэйгээ учран золгож буй УДЭТ-ынхан энэ удаад Их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн жүжгийг тайзнаа тавьсан юм.

Нээлтийн үдэш бусад өдрүүдийг бодвол онцлогтой. Жүжиг эхлэхийн өмнө УДЭТ-ын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа гарч үзэгч олон, ахмад үедээ хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр жүжигчин С.Болд-Эрдэнэ “Манай театр залуучуудаар цусаа сэлбэж, олон арван гайхалтай бүтээлүүдийг үзэгч түмэндээ толилуулсаар байх болно. Энэ танхимд олон сайхан ахмад уран бүтээлчид хүрэлцэн ирсэн байна. Та бүхэндээ маш их баярлалаа.

 

Өнөөдрийг хүртэлх бүхий л хугацаанд олон арван уран бүтээлчид, ажилтан, албан хаагчдын хөлс хүчээр манай театр та бүхэндээ уран бүтээлээ толилуулж байгаа. Хойшид ч манай театр 100, 200, 300 жил үйл ажиллагаа нь үргэлжилсээр байна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Харин ахмад үеийг төлөөлж Ардын жүжигчин С.Мягмарнаран “Алтан үеийнхнийхээ гараас хөтөлж тэдний зам мөрөөр өдий хүрсэн би өнөөдрийнхөө залуучуудад яг тэдний хэлж байсан сургаальт сайхан үгсийг хэлж, уламжилж байна.

87 жил театр маань насаллаа. Цаашид хэд наслахыг үзнэ дээ. Баярлалаа” гэсэн юм.

 

Театрын нээлтэд Уяхан замбуутивийн наран эгшиглэж энэ үдэш ирсэн зочдыг сонор, сэтгэлийг баясгасан юм. Мөн Хүүхдийн ордоны найрал дууны хамтлаг ирж “Бүхий олон багачууд”, “Шинэ зуун” зэрэг бүтээлүүдээрээ мэндчилгээ дэвшүүлсэн нь үзэгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөв.

Мөн жүжгийн дараа уран бүтээлчидтэй уулзах уулзалт зохион байгуулж, хамт гэрэл зургаа татуулах боломжийг олгожээ. УДЭТ энэ жилийн намар Түүхэн жүжгийн өдрүүдийг эхлүүлээд буй.

Та бүхэн 10 дугаар сардаа багтаж дараах жүжгүүдийг үзэх боломжтой

21-22-нд  “Жаргаагүй нар”

13-15-нд  “Тэнгэрийн хүү”

18-20-нд  “Тамгагүй төр”

28-29-нд  “Домогт Ану хатан”, 

Театрын тайзнаа уран бүтээлчдийн авъяас чадвар, сэтгэл зүтгэл шингэж бүтээн туурвисан бүхий л төрлийн үзвэр хэн бүхэнд оюуны хөрөнгө оруулалт болох учиртай. Энэ ч үүднээс “Театр-Үзэгч” хөтөлбөрийн хүрээнд “Багц тасалбар” “Тоглолтын дараа” үзэгч, уран бүтээлчдийн уулзалт, “Театр-Аялал”,” зэрэг үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тасалбарын үнэ: 

Суудлын зэрэглэлээс хамаарч 10,000 – 25,000 төгрөгөөр борлуулагдаж байгаа бөгөөд “Багцын тасалбар”-аа 45,000 болон 60,000 төгрөгөөр худалдаалж байна. Тасалбарыг театрын билетийн кассаар өдөр бүрийн 10:00-18:00 цагт, онлайн тасалбарыг www.ticket.mn  болон үнэгүй хүргэлт: 1900-1800 лавлахуудаар тус тус борлуулна.

 

 

x