Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Анхны Ерөнхийлөгч П.Очирбат Үндсэн хуулиа яаран битгий хөндөөсэй хэмээн онцолжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын анхны ерөнхийлөгч, академич Пунсалмаагийн Очирбат “Монгол Улсын Үндсэн хууль /хэрэгжилт, хяналт, судалгаа/ хэмээх шинэ ном гаргажээ.

Энэ бүтээлдээ Үндсэн хуулийн хэрэгжилтийг хуулийн зүйл, заалт бүртэй хадаж гаргахыг хичээсний учир нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эмзэг газрыг тодорхойлоход дөхөм байж магад гэж бодохын хамт Үндсэн хуулиа яаран битгий хөндөөсэй гэсэн давхар санааг агуулсан гэдгээ зохиогч өмнөх үгэндээ онцолжээ.
 

Номын нээлтэд оролцож үг хэлсэн эрдэмтэн судлаачид, төр, нийгмийн зүтгэлтнүүд энэ ном нь цаг үеэ олсон нийгмийн захиалгат бүтээл болсныг тэмдэглэхийн сацуу  Монгол Улсын  Үндсэн хуулийн хөгжлийн түүхийг  хууль зүйн болон түүхийн шинжлэх ухааны үүднээс үнэлж дүгнэсэн, Үндсэн хуулийг хэрэгжилт, хяналт, судалгаа гэсэн гурван тулгуур талаас нь цогц авч үзсэн том бүтээл болсон байна хэмээн үнэллээ.