Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Тим Тибедоу: Бидэнд аваргуудаас сурах зүйл их байна

SPS телевиз
2017 оны 10 сарын 5
SPS
Зураг зураг

Миннесота Тимберволвес багийн ахлах дасгалжуулагч ТИМ ТИБЕДОУ үнэхээр залуу хүчтэй бүрэлдэхүүнээр багаа бүрдүүлээд байгаа билээ.

Тэгвэл тэрээр бидэнд өнгөрсөн улирлын аварга Голден Стэйт Уорриорс багаас суралцах их зүйл байна хэмээн хэлжээ. Тэрээр нэмж хэлэхдээ тэдний ганцхан довтолгоо ч бус хамгаалалт нь ч гэсэн үнэхээр гайхалтай юм. Одоо тэдний үзүүлж байгаа тоглолт нь бусад лигийн багуудаа тэс ондоо түвшинд  байна. Бид энэхүү багийг яаж байгуулсан түүхээс ихийг сурах болно гэжээ.

Миннесота Тимберволвес Голден Стэйт Уорриорс багууд нь аравдугаар сарын 8 нд Шанхайд улирлын өмнөх тоглолт хийх бөгөөд Голден Стэйт Уорриорс өнгөрсөн удаад Лейкерс багтай 2013  онд Хятадад тоглолт хийсэн үеэс хойш хоёр ч удаа NBA -ийн аварга цолыг хүртээд байна.

Зураг