Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Леброн Жеймс улирлын өмнөх нээлтийн тоглолтыг өнжлөө

SPS телевиз
2017 оны 10 сарын 5
SPS
Зураг зураг

Шинэ улирал  эхлэхийн өмнө багууд улирлын өмнөх тоглолтуудад  өөрсдийн багийн шинэ тоглогч, тактикаа туршиж үзэн багийнхаа сайн муу байгаа зүйлсээ олж мэдэн засаж сайжруулж шинэ улиралдаа бэлддэг билээ.  Тэгвэл Леброн Жеймс улирлын өмнөх эхний тоглолтыг шагайны гэмтлийн улмаас өнжлөө. 

Бэлтгэл дээр багийнхаа тоглогчийн хөл дээр гишгэнэ шагайндаа бэртэл авсан тэрээр багийнхаа Атланта Хоксын эсрэг хийсэн улирлын өмнөх эхний тоглолтод оролцсонгүй ээ улмаар баг нь 109 -93 харьцаатайгаар ялагдал хүлээсэн байна.  

Кавальерс багийн хувьд улирлын өмнөх тоглолтуудад туршиж үзэх зүйл нилээдгүй байгаа билээ. Учир нь энэ зуны наймаанаас Леброн  Жеймсийн хуучин хамтрагч болох Двэйн Уэйд-г багтаа авснаар Кристан Томпсоныг сэлгээнээс тоглуулахаар болж энэ улирал жижиг тавтаар тоглохоо дасгалжуулагч Тайрон Лью мэдэгдээд байгаа. 

Харин энэ мэдээний дараа Кристан Томпсон үүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа хэлээд би энэ улирлын шилдэг 6 дахь тоглогч болно гэж мэдэгдээд байгаа.  Энэ улиралд бид Леброн Жеймс, Двэйн Уэйд нар дахин хамт тоглохыг харах билээ харин тэд хамт тоглолт хийлгүй 4 жил болоод байна.

Зураг