Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: МУИС-ийг санаачлан байгуулагчдын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МУИС байгуулагдаж, үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 75 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэ хүрээнд МУИС-ийн удирдлагууд Маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нарын хөшөөнд өнөөдөр хүндэтгэл үзүүллээ. 

МУИС-ийг санаачлан байгуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн хүн нь Монголын төрийг 44 жил удирдсан, Улсын баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбал юм. Мөн Х.Чойбалсан, Ж.Батмөнх нар нь тус сургуулийн үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой эрхэм хүмүүс ажээ. 

Ёслолын ажиллагааг нээж МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар хэлэхдээ “1939-1952 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Маршал Х.Чойбалсангийн цаг үе бол Монгол улсын түүхийн хувьд нэлээд амаргүй цаг үе байсан нь ойлгомжтой. Түүний хамгийн дээд зарчим бол Монгол Улсын тусгаар тогтнол байсан гэдгийг өнөө үеийнхэн сайн ойлгох хэрэгтэй.

Тиймээс цадиг түүхийн хуудаснаа баларшгүй мөрөө үлдээсэн МУИС-ийг үндэслэн байгуулагч, маршал Х.Чойбалсангийн алдар гавьяа сууг үеийн үед мартаж болохгүй гэдгийг онцлон тэмдэглэж байна” гэв.

Цэцэг өргөх ёслолд МУИС-ийн удирдлагууд, ахмад багш нар, төгсөгчид, оюутны төлөөлөл оролцов. Мөн энэ өдөр МУИС-ийг санаачлан байгуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн, Монгол Улсын баатар, Маршал Ю.Цэдэнбал, Монголын төрийн зүтгэлтэн, БНМАУ-ын Ерөнхий сайд, төрийн тэргүүний алба хашиж байсан эрдэмтэн, профессор Ж.Батмөнх нарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. 

МУИС нь 1946 онд анхны төгсөлтөө хийснээс хойш өдгөө 71 удаагийн төгсөлтөөр 100 мянга орчим мэргэжилтэн бэлтгэжээ. 
Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг