Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн ээлжит хуралдаанаас УИХ-д өргөн бариад байсан Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн төслийг буцаан татах шийдвэр гаргалаа.
Засгийн газар дараа оны улсын төсвийн төслийг жил бүрийн 10 дугаар сарын 1-ний дотор УИХ-д өргөн барих хуультай юм.
Ж.Эрдэнэбатын танхим хуулийн хугацаанд нь Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн төслийг УИХ-д өргөн бариад байсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.