Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

“Softline Day” олон улсын мэдээлэл технологийн чуулган зохион байгуулагдах гэж байна

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 10 сарын 4
Сурталчилгаа

Бид өөрчлөлтийн тун сонирхолтой цаг үед амьдарч байна. Өнөөдрийн эдийн засгийн байдал өрсөлдөөнийг улам ширүүн болгож улс орон, байгууллага, хувь хүн өөрчлөлтийн хариу үйлдлийг цаг алдалгүй хийх, зөв шийдвэр гаргах чухал сорилтуудтай өдөр бүр тулгарч байгаа билээ.

Эдгээр сорилтуудын гол түлхүүр нь Мэдээллийн технологийн дэвшил юм.

Тэгвэл Монголын болон олон улсын мэдээлэл технологийн хэрэглээ, тогтолцооны төвшин ямар хэм хэмжээнд хөгжиж байна вэ? Дэлхийг түүчээлж буй хөгжлийн чиг хандлага болох Үүлэн тооцоолол, Их өгөгдөл, Кибер аюулгүй байдал, Хөдөлгөөнт байдлыг байгууллагууд хэрхэн нэвтрүүлэн ашиглаж байгаа вэ?   

Бизнесүүд, төрийн байгууллагуудад дижитал өөрчлөлтүүд, түүний асар өргөн цар хүрээтэй боломжуудыг бодитоор таниулан, дэлхийн мэдээлэл технологийн тэргүүлэх үйлдвэрлэгч экспертүүдийн шилдэг туршлагууд, шинэ технологийн шийдлүүдийг танилцуулахаар мэдээлэл технологийн шийдэл, үйлчилгээ үзүүлэгч “Softline Asia” ХХК олон улсын мэдээллийн технологийн анхдугаар чуулган SOFTLINE DAY 2017 –г зохион байгуулах гэж байна.

 

Төрийн болон бизнесийн байгууллагын удирдлагууд, мэдээлэл технологийн удирдлага, мэргэжилтнүүдэд зориулсан тус чуулган нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Corporate Hotel Convention Center-т семинар, шилдэг туршлагууд, демо үзэсгэлэн гэсэн  бүрэлдэхүүн хэсгүүдтэйгээр зохион байгуулагдах юм. Тус чуулганд урилгаар Oracle, Microsoft, Kaspersky Lab, Positive Technologies, Ivanti, Indeed, Huawei, Bolorsoft, Commvault зэрэг үйлдвэрлэгчдийн экспертүүд ирж туршлагаа хуваалцаж мэдээлэл хүргэх болно.    

Олон улсын мэдээлэл технологийн шийдэл, үйлчилгээ үзүүлэгч “Softline” компанийн Монгол дах төлөөлөгчийн газар анх 2007 онд байгуулагдсан бөгөөд  энэ жил 10 жилийн ойтойгоо золгож байна.

Тус компани өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол улсын төрийн болон бизнесийн бүхий л байгууллагуудтай нягт хамтран ажилласаар ирсэн бөгөөд Монгол улсад 3000 гаруй үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг хамгийн өндөр түнш статустайгаар, албан ёсоор нийлүүлэх эрхтэй цорын ганц компани бөгөөд хэрэглэгч, үйлдвэрлэгчийг хамгийн ойр холбож чанартай үйлчилгээ үзүүлдгээрээ онцлог юм.

SOFTLINE DAY 2017 олон улсын мэдээлэл технологийн чуулган “Softline Asia” ХХК-н 10 жилийн ойн баярыг тохиолдуулан маш өргөн цар хүрээтэй болох ба цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж дэлхийн шилдэг экспертүүдийг оролцуулан Монгол улсын Мэдээллийн технологийн салбарынханд мэдлэг мэдээллийн үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

 

Хүн оршин тогтнож буй бүхий л хугацаанд Мэдээлэл технологи хамтдаа оршин тогтносоор байх болно.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.