Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Samsung Galaxy Note8 гар утас худалдаанд гарлаа

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Самсунг брэндийн хамгийн сүүлд шинээр гарсан Samsung Galaxy Note8 гap утасны албан ёсны нээлт болон танилцуулах үйл ажиллагаа өчигдөр боллоо. 

Энэхүү ухаалаг утас нь Монголын зах зээлд өнөөдрөөс эхлэн албан ёсоор худалдаанд гарлаа.

Galaxy Note8 гap утас нь xap болон цэнхэр гэсэн 2 өнгөний сонголттойгоор Самсунгийн албан ёсны дэлгүүрүүд, MobiCom, Unitel болон Next Electronics-н салбаруудаар борлуулагдах юм байна.

 

Самсунг электроникс, албан ёсны төлөөлөгч Д.Серикжан "Шинээр гарч буй Note8 утас нь техникийн үзүүлэлтээрээ одоо худалдаалагдаж буй утаснуудаас хамгийн өндөр түвшинд хүрсэн. Давуу талууд нь ус тоосны хамгаалалттай, 6.5 инчийн хүрээгүй дэлгэц, мөн сайжруулсан үзэгтэй болсон.

Камер нь хосолсон дурантай. Гэрэл багатай орчинд маш чанартай, тод зураг авч болох юм. 

Galaxy Note8 утас нь Самсунгийн албан ёсны дэлгүүрүүдээр 2,490,000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдана. 

Мөн ХААН, Голомт, Худалдаа Хөгжлийн банк болон Хас банкны хүүгүй, урьдчилгаа төлбөргүй, 12 сарын хугацаатай зээлээр авах таатай нөхцөлийг санал болгож байгаа. Хэрэглэгч ямар ч урьдчилгаа төлбөргүйгээр сард 207,500 төгрөг төлөөд Galaxy Note8 утастай болох боломжтой.

Аль ч албан ёсны дистрибьютер дэлгүүрээс худалдаж авсан Самсунг DeX буюу утсаа компьютер болгон ашигладаг төхөөрөмжийг бэлгэнд авах боломжтой" гэв.

Түүнчлэн дараах карттай хэрэглэгчид энэхүү ухаалаг утсыг 260,000 төгрөгөөр хямдруулан 2,230,000 төгрөгөөр худалдан авах боломжтой гэнэ. Үүнд:

  • ХААН Банкны Gold, Glamour болон энгийн кредит карттай хэрэглэгчид,
  • Голомт банкны Аmех болон Зэс карттай хэрэглэгчид,
  • Худалдаа Хөгжлийн Банкны Platinum, Gold болон энгийн кредит карттай хэрэглэгчид,
  • Хас банкны кредит карттай хэрэглэгчид
     

    САМСУНГ БРЭНДИЙН АЛБАН ЁСНЫ ДЭЛГҮҮРҮҮД

  1. Тэнгис кино театрын замын урд СКАЙ ТЕДИ  төвийн 1 давхарт
  2. ШАНГРИ-ЛА МОЛЛ худалдааны төвийн 3 давхарт 
  3. ЭНКАНТО ОРГИЛ худалдааны төвийн 1 давхарт 
  4. Хорооллын Номин худалдааны төвийн зүүн талд байрлах САНСАР худалдааны төвийн 1 давхарт
  5. И-МАРТ худалдааны төвийн 2 давхарт
  6. МАКС МОЛЛ их дэлгүүрийн 4 давхарт
  7. Хорооллын СОЛО МОЛЛ худалдааны төвд тус тус байрлаж байна.
Galaxy Note8 гap утасны онцлогууд

ИЛҮҮ ТОМ ХЯЗГААРГҮЙ ДЭЛГЭЦ - Томоор сэтгэхэд тань тусална

Дэлгэцээ хуваан нэг зэрэг олон үйлдэл хийх боломжтой. Тогтмол ажилладаг арр-уудаас сонгон хос цонхоор зэрэг нээх хялбар сонголттой болсон.

S PEN - Бусадтай харилцах цоо шинэ хэрэгсэл

S Pen үзэгний тусламжтайгаар өөрийн emoji-г бүтээх, зурган дээр сэтгэгдлээ бичих, гараар бичсэн текст мессеж илгээх зэргээр бусдаас ялгарч өөрийгөө илэрхийлэх бүхий л үйлдлийг хийх боломжтой.

 

КАМЕР - Гэрэл багатай орчинд ч тод, нягтрал сайтай зураг

Galaxy Note8 rap утас нь гэрэл багатай орчинд тод зураг авахад зориулагдсан өргөн өнцгийн дуран болон холоос татаж авахад зориулагдсан телефото дуран бүхий хосолсон дурангаас бүрдсэн үндсэн камертай. Хоёр дуран хоёулаа дүрс тогтворжуулагчтай тул гар утсаа хөдөлгөөнгүй барих боломжгүй нөхцөлд ч тод бас өндөр нягтралтай зураг авах боломжтой.

Үндсэн үзүүлэлтүүд

Хэмжээ:

  • 74.8x162.5x8.6 мм (S Pen: 5.8 х 4.2 х 108.Змм, 2.8 гр)
  • 195 гр

Дэлгэц:

  • 6.3" Super AMOLED Quad HD+ (2960x1440) 521ppi

Камер:

  • Хосолсон дуран бүхий үндсэн камер:
- Өргөн өнцгийн дуран: 12 МР Dual Pixel, OIS (F1.7)
- Телефото дуран: 12MP AF OIS (F2.4) 2 х optik zoom, 10 х dijital zoom
  • Нүүрэн талын камер: 8 МР AF (F1.7)

Процессор:

  • 10нм Octa Core (2.3GHZ Quad+1.7Ghz Quad)

Ус болон тоосны хамгаалалт:

  • IP68 ус болон тоосны хамгаалалт нь 1.5м хүртэл гүн цэвэр усанд 30 минутын турш тэсвэртэй

Сүлжээ:

  • LTE Cat.16 (Улс болон оператор компаниас хамаарна)

Багтаамж:

  • Шуурхай санах ой: 6 GB 
  • Дотоод багтаамж: 64GB
  • 256 GB хүртэл MicroSD оролтоор нэмэгдүүлэх боломжтой

Батарей:

  • 3,300 mAh