Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Аюулгүй байдлаа хамгаалахын тулд хүүхэд бүр юуг мэдэх шаардлагатай вэ?

ikon.mn
2017 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага  Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газартай хамтран эцэг эх, сурган хүмүүжүүлэгч болон хүүхдүүдэд зориулсан “Хүүхэд бүрт” аппликэйшнийг гаргасан билээ.

Тус аппликейшн нь хүүхэд хүмүүжүүлэх арга, хүүхэд хамгааллын талаарх мэдээллийг агуулсан ба “Гэр бүл асран хамгаалагч”, “Хүүхэд 6-12”, “Хүүхэд 13-18” гэсэн үндсэн гурван хэсэгтэй аж. 

Эхний хэсэгт эцэг эх болон багш сурган хүмүүжүүлэгч хүүхэдтэйгээ нас насны онцлогоос нь хамааран хэрхэн харилцах, эерэг хүмүүжлийн арга гэж юу болох талаарх мэдээллийг багтаажээ. 

Мөн уг аппликейшн нь хүүхэд бүрийн насны онцлогт тохирсон цэстэй бөгөөд

  • Хүүхдүүд өөрсдийн эрхийг хэрхэн хамгаалах
  • Аюулгүй байдлаа хэрхэн хангах
  • Өөрт болон үе тэнгийнхэндээ тулгарсан бэрхшээлийг хэнтэй холбогдож шийдвэрлэх арга зам
  • Хууль эрхзүйн мэдээ мэдээллийг авах юм.

Тус аппликэйшнийг IOS болон Android утсандаа үнэ төлбөргүй татаж, ашиглах боломжтой юм байна.

 

Эх сурвалж: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар