Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Байгалмааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар томилжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Г.Байгалмааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар өчигдөр томилсон байна.

Тэрбээр Барилга хот байгуулалтын дэд сайд, УИХ-ын даргын /З.Энхболд/ Ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.

Энэ томилгооноос өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар Б.Нэргүй ажиллаж байсан юм.

Харин Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар УИХ-ын дарга асан З.Энхболд томилогдон ажиллаж байгаа билээ.