Монгол-Хятадын экспо 2017 оны есдүгээр сарын 26-30 өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотод болж, хурал форум, худалдаа хөрөнгө оруулалтын нийт 13 арга хэмжээ зохион байгуулагдсан билээ.
Арга хэмжээнд манай улсаас 383 аж ахуйн нэгжийн 800 гаруй бизнес эрхлэгчид оролцсон юм.
Энэ үеэр Богд банк БНХАУ-ын "Bank of Inner Mongolia"-тай олон талт хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Ийнхүү Богд Банк үйл ажиллагааныхаа цар хүрээг улам өргөжүүлж "Bank of Inner Mongolia"-тай олон талт чиглэлээр хамтран ажиллахаар болсон нь БНХАУ болон Монгол улсын бизнес эрхлэгч, иргэдэд таатай боломж бий болгохоос гадна, хоёр улсын эдийн засаг хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийг дэмжиж, банк санхүүгийн салбарт урт хугацааны хамтын ажиллагааны эхлэлийг тавьлаа.
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.bogdbank.com