2021/04/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,850.02₮
B30
УЛААНБААТАР
16°
|
-5°
B30
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
12:00
S32
10°
13:00
S32
12°
14:00
S32
13°
15:00
S32
15°
16:00
S32
16°
17:00
S32
16°
18:00
S32
14°
19:00
S32
12°
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/10/02 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Аригато" талархлын тоглолт болно

А.Намуун, iKon.mn
2017 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монголчуудын зүгээс Япон улс, японы ард түмэнд талархлаа илэрхийлэх зорилгоор  "АРИГАТО" ТАЛАРХЛЫН ТОГЛОЛТЫГ Монголын төрийн бус байгууллагуудын санаачилгаар зохион байгуулахаар болжээ.

Энэ талаар өнөөдөр Аригато талархлын тоглолтын зохион байгуулах хорооноос мэдээлэл хийлээ.

Тоглолт аравдугаар сарын 14-ний өдөр МҮЭ-ийн Соёлын төв ордонд 13:30 цагаас болно. Тоглолтын тасалбарын үнэ 10,000 төгрөг.

Тоглолтод одоогийн байдлаар 24 байгууллагын төлөөлөгч оролцож Япон улсын ард түмэнд талархал илэрхийлэх урлаг, соёл, спортын тоглолтыг үзүүлэхээр болсон байна.

Тодруулбал, Улсын болон хувийн хэвшлийн Ерөнхий боловсролын сургуулийн авьяаслаг хүүхдүүд, Япон хэлний сургалтын төвийн сурагчид, Монголын Кёкшинкай Каратэгийн Холбоо, Монголын Кендамагийн холбоо, Авьяаслаг Монголчууд шоуны шилдэг оролцогч Ц. Энхмандах, Дуучин Х.Болормаа, О.Анхбаяр зэрэг уран бүтээлчид оролцох юм.

Мөн МУИС, ХААИС, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, МУБИС зэрэг сургуулийн оюутнууд тоглолтын арга хэмжээнд сайн дураар туслахаар оролцож байгаа аж.

Арга хэмжээг дэмжин үзэхээр ирсэн үзэгчдийн дунд азтан шалгаруулахаар болжээ. Азтанууд дараах компанийн гарын бэлгийн эзэн болох юм.

  • Mild cosmetics- 3ш гарын бэлэг/ 3хүнд /
  • Ajisen ramen ресторан - 100,000 төгрөгөөр үйлчлүүлэх эрхийн бичиг
  • Miko sushi restoran - 100,000төгрөгөөр үйлчлүүлэх эрхийн бичиг
  • Arig ramen - 50,000 төгрөгөөр үйлчлүүлэх эрхийн бичиг
  • O'cha green tea cafe - 60,000төгрөгний үнэ бүхий 3 төрлийн Sayama ногоон цай, цайны сав болон 30,000 төгрөгөөр үйлчлүүлэх эрхийн бичиг
  • UNIGAS- 138000төг-ний газан плитка , өрхийн газны хэрэглээний  угсралтын 50 хувийн хөнгөлөлтийн гарын бэлэг гардуулахаар болжээ.
x