Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск Ангарагийг эзэмших төлөвлөгөөгөө 12:30 цагт танилцуулна

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 29
IKON.MN
Зураг зураг

SpaceX компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Илон Маск өнөөдөр Ангараг гарагт хэрхэн 1 сая хүнийг суурьшуулах шинэчилсэн төлөвлөгөөгөө танилцуулах гэж байна.

Австралийн Аделайдад болж байгаа Олон Улсын Сансар Судлалын Чуулганы үеэр тэр нэг цаг орчим үргэлжлэх илтгэлээ тавина. Улаанбаатарын цагаар өдрийн 12:30 цагт дараах сувгаар шууд дамжуулах юм.

Өнгөрсөн онд тэр эхний төлөвлөгөөгөө Мексикийн Гвадалахарад танилцуулж байсан бол энэ удаа нэлээд сайжруулсан хувилбараа үзүүлэх гэнэ.