Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

NBA-ийн шинэ улирал эхлэхэд цөөхөн хоног үлдлээ

SPS телевиз
2017 оны 9 сарын 28
SPS

Сагсан бөмбөг сонирхогч та бидний хүсэн хүлээсэн NBA-ийн 72 дахь шинэ улирал эхлэхэд 20 хоног үлдээд байна.

Өнгөрсөн улирлын аварга Голден Стэйт Уорриорс багийн дийлдэшгүй хүчирхэг байсантай холбогдуулан тэдэнтэй өрсөлдөхүйц багийг бүрдүүлэхийн тулд энэ зун багууд солилцоо наймаанд маш идэвхитэй байж, хэд хэдэн супер баг бүрдсэн билээ. Ингээд энэ зун болсон томоохон солилцоо наймаануудыг танд дахин сануулъя.

  • Chris Paul (Houston)
  • Carmelo Anthony (Oklahoma City)
  • Isaiah Thomas (Cleveland)
  • Kyrie Irving (Boston)
  • Paul George (Oklahoma City)
  • Gordon Hayward (Boston)
  • Dwight Howard (Charlotte)
  • Paul Millsap (Denver)
  • Derrick rose (Cleveland)
  • Dwyane Wade (Cleveland)
 
 
 

Эдгээр тоглогчдын нэрсийг харахад л шинэ улирал маань ямар их сонирхолтой болох нь харагдаж байна. Энэхүү шинэ бүрэлдэхүүнтэй багууд дунд өнгөрсөн улирлын аваргыг хожиж чадах баг бүрэлдсэн болов уу? Тэдний шинэ багтаа хэр хурдан уусаж, дасан зохицож, нэг баг болж чадах эсэхээс ихээхэн зүйл шалтгаална.

Улирал 10-р сарын 18-нд Аваргуудын бөгжөө авах тоглолтоор эхлэх бол тэдний эсрэг тоглох баг нь Крис Полоор хүчээ зузаатгасан Хьюстон Рокетс баг байх юм.

Зураг