Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

2017-2018 оны Өрсөлдөх чадвараар Монгол улс бүс нутагтаа ХАМГИЙН СҮҮЛД жагслаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 27
iKon.MN

Өнөөдөр Швейцарийн Женевт төвтэй World Economic Forum байгууллага 2017-2018 оны Дэлхийн Өрсөлдөх Чадварын индексийг танилцуулжээ.

Нийт 137 орныг 12 шалгуур үзүүлэлтээр үнэлснээс Монгол улс 101 дүгээрт жагссан байна. Өмнөх жил 102-т жагсаж байснаас нэг байр урагшилжээ.

Гэхдээ Ази, Номхон Далайн бүс нутагтаа хамгийн сүүлд орсон байна. Манай улстай хамгийн ойр байгаа бүс нутгийн улсуудад Лаос (98), Камбож (94) тооцогдож байгаа юм.

Харин хөрш зэргэлдээ улсуудын байрыг харвал ОХУ (38), Хятад (27), Казахстан (57), Япон (9), Өмнөд Солонгос (26) байна.

 

Энэ жилийн өрсөлдөх чадвараар тэргүүлэгч орнуудад

  1. Швейцарь
  2. АНУ
  3. Сингапур
  4. Нидерланд
  5. Герман
  6. Хонг Конг
  7. Швед
  8. Британи
  9. Япон
  10. Финланд оржээ. Харин сүүлдэж байгаа 10 оронд

 

127. Венесуэл

128. Гайти

129. Бурунди

130. Серра Леон

131. Лесото

132. Малави

133. Мавритани

134. Либери

135. Чад

136. Мозамбик

137. Йемен зэрэг голдуу Африкийн орнууд жагссан байна.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах интерактив графикаас танилцана уу.

Эх сурвалж: Weforum.org