Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Аваргуудын лигийн АЛДАРТАЙ хөгжөөн дэмжигчид

SPS телевиз
2017 оны 9 сарын 26
SPS
Зураг зураг

Манчестер Юнайтед: Усэйн Болт

Дэлхийн хамгийн хурдан хүн болох Усэйн Болт нь Улаан чөтгөрүүдийн үнэнч хөгжөөн дэмжигч бөгөөд анх Рүүд ван Нистелройн тоглолтыг үзээд Манчестер Юнайтед багийн үнэнч хөгжөөн дэмжигч болж байжээ.  Тэрээр хэлэхдээ “Түүний тоглолт үнэхээр гайхалтай байсан. Тэр цагаас хойш би Манчестер Юнайтед клубыг дэмжиж эхэлсэн юм. Түүнийг явсны дараа ч олон сайн тоглогчид ирсэн. Манчестер Юнайтед клуб үнэхээр шилдэг клуб” хэмээн хэлж байжээ.

Базел: Роджер Федерер

Тэрээр дэмждэг багийнхаа тухай хэлэхдээ “Би аялаж явахдаа тэдний тоглолтыг зурагтаар үзэх үнэхээр дуртай. Тэдний тоглолтыг үзэхдээ би хүссэнээрээ орилж багаа дэмждэг гэжээ.

Челси: Вилл Ферелл

Би нэг удаа тэдний тоглолтыг үзэхээр болсон юм. Тэд надад жерси болон ороолт өгсөн. Би тэр ороолт, жерсиг хэд хэдэн удаа өмссөн юм. Тэгээд нэг л мэдэхэд би цэнхэрүүдийн үнэнч хөгжөөн дэмжигч болсон юм даа гэж хэлж байжээ. Мөн Самуал Жексон Ливэрпүүл, Коби Брайнт Барселона, Рафаел Надал Реал Мадрид, Мадонна Бенфика багуудыг дэмждэг юм байна. Харин та аль багийн хөгжөөн дэмжигч вэ?

Зураг