Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хүчтэй газар хөдлөлтийн үед автоматаар ажиллаж олон нийтэд мэдээлэх системийг нэвтрүүллээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 9 сарын 21
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Онцгой Байдлын Ерөнхий Газрын дэргэд 2013 онд байгуулагдсан Гамшгийн шуурхай удирдлага, Зарлан мэдээллийн төв сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг бүрэн хийж, Үндэсний болон бүсийн төвүүдийг байгуулан өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ.

Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх энэхүү нэгдсэн систем сансрын холбоо, богино болон хэт богино долгионы радио холбооны сүлжээг ашиглаж байгаа юм.

Түүнчлэн газар хөдлөлтийн идэвхтэй бүсүүдэд суурилуулсан газар хөдлөлтийг мэдрэх 12 төхөөрөмжөөс хүлээн авсан мэдээг Одон орон, геофизикийн хүрээлэнд боловсруулан Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд дамжуулна. 

Хүчтэй газар хөдлөлт болох үед зарлан мэдээлэх систем бүхэлдээ хүний оролцоогүйгээр автоматаар ажиллаж олон нийтэд зарлан мэдээллийг богино хугацаанд хүргэхээр зохион байгуулагдсан юм.

Үүнээс гадна дөрвөн бүсийн төв болон 21 аймгийн Онцгой байдлын газруудыг Онцгой байдлын ерөнхий газартай өндөр хурдны шилэн кабелийн нэгдсэн сүлжээнд холбож мэдээ, мэдээллийг шуурхай солилцох боломжтой болж байна.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хэмжээнд анх удаа Удирдлага хяналтын хамгийн том системийг нэвтрүүлж, бүх төрлийн холбоо, мэдээллийн сүлжээ, нэгдсэн удирдлагаар хангах олон төрлийн мэдээ мэдээллийг нэгэн зэрэг хүлээн авч боловсруулах, хянах боломжийг бүрдүүллээ.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг