Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 77 дугаар тушаалаар Онцгой Байдлын Ерөнхий Газрын дэд даргаар хурандаа Б.Ууганбаярыг томиллоо.
Тушаалыг нийт бие бүрэлдэхүүнд Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар өчигдөр уншиж танилцуулав.
ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, дэд даргаар томилогдсон хурандаа Б.Ууганбаярт Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
Хурандаа Б.Ууганбаяр нь ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын даргаар ажиллаж байсан аж.
Эх сурвалж: ОБЕГ