Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Баярлалаа бяцхан номын сан" 1,000 номтой болжээ

ikon.mn
2017 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

БСШУСЯ нь ЕБС-ийн  сурагчдын сурах орчныг сайжруулах, сургуулийн номын санд шинэ ном, сурах бичгийн баяжилт хийх, сурагчдын ном унших сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор БНСУ-ын буцалтгүй тусламжаар 2016 оноос “Баярлалаа бяцхан номын сан” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. 

Тус  хөтөлбөрийн хүрээнд 2016 онд Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн сургууль, Дорноговь аймгийн Сайншанд сумын V болон Сүхбаатар аймгийн Дарьганга сумын сургуулиудад орчин үеийн  стандартад нийцсэн шинэ номын сан байгуулж өгчээ. 

2017 онд тус хөтөлбөрийг Ховд аймгийн “Прогресс” сургууль, тус аймгийн Жаргалант сумын VII болон Булган сумын 1 дүгээр сургуулиудад хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд сургууль тус бүрд монголын төдийгүй  дэлхийн шилдэг уран зохиол, хүүхдийн танин мэдэхүй, сэтгэхүй хөгжүүлэх, гадаад хэлний сурах бичиг гэх мэт 1,000 гаруй ном нийлүүлж, хүүхэд багачуудын оюуны хүртээл болголоо. 

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж буй 3 сургуулийн номын сангийн нээлтийн үйл ажиллагаа Ховд аймгийн төвд энэ сарын 16-ны өдөр зохион байгуулагдсан.

Харин  өнөөдөр /2017.09.19/ хөтөлбөрт хамрагдсан сургуулийн захирал болон ЕБС-ийн  номын санчдад  зориулсан сургалтыг зохион байгууллаа. 

Сургалт нь “Баярлалаа бяцхан номын сан” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй номын сан хоорондын туршлага солилцох, сурагчдад унших арга зүйг эзэмших, ном унших хөтөлбөр, төлөвлөгөөний төсөл боловсруулах арга барилд суралцах бололцоог олгоно. 

 

Эх сурвалж: БСШУСЯ