Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотоос алдагдсан "Лексус 570" машиныг Дархан-Уул аймгаас олжээ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотод 2017 оны есдүгээр сарын 17-ны өдөр "Лексус 570" маркийн машин хулгайд алдагдсан хэрэг гарчээ. Энэ талаар холбогдох байгууллагаас тодрууллаа.

НЦГ-ын Урьдчилан Сэргийлэх Хэлтсийн мэргэжилтэн "Хэргийг мөрдөж, Дархан-Уул аймгийн нутгаас хулгайлагдсан машиныг олсон. Хулгайн хэрэг үйлдсэн хүмүүсийг тогтоосон байгаа.

Одоогоор хэргийг Хан-Уул дүүргийн Замын Цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байна. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн тайлбар өглөө.