2019/12/09
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,721.72₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-21°
05:00
S29
-16°
06:00
S29
-17°
07:00
S29
-17°
08:00
S29
-16°
09:00
S30
-16°
10:00
S30
-14°
11:00
S26
-13°
12:00
S26
-11°
13:00
S26
-9°
14:00
S26
-6°
15:00
S26
-6°
16:00
S26
-8°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/09/19 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тоо нь ХОЁР ДАХИН БУУРСАН ипотекийн зээлийг Засгийн газар НЭМЭГДҮҮЛЖ чадах болов уу?

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 9 сарын 19
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашиллаа. Орон сууцны эрэлт энэ үеэр огцом нэмэгддэг. Дундаж орлоготой иргэдийн хувьд орон сууц худалдан авах хамгийн боломжит гарц нь ипотекийн 5, 8 хувийн хүүтэй зээл билээ.

Ипотекийн зээлийн хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж эхлээд өдгөө дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд 90 мянга гаруй өрх бага хүүтэй зээлийн ачаар орон сууц-ХУВИЙН ӨМЧТЭЙ болжээ.

Монгол хүний эрүүл, аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэх асуудлыг шийдвэрлэх хамгийн сонгодог арга зам бол бүх нийтийг орон сууцжуулах гэдэгтэй маргах хүн гарахгүй биз.

Гэхдээ ипотекийн зээлийн хүртээмж муу, оочер дараалал ихтэй байгааг иргэд хэлж буй. Учир нь сардаа ипотекийн зээлийн 60-70 тэрбум төгрөгийн эрэлт бий гэсэн дундаж тоо байдаг. Харин өнгөрсөн сард 25 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийгджээ.

ГРАФИК: Ипотекийн зээл олголтын тоо, жилийн дунджаар /2013-2017/

Монголын Ипотекийн Корпорацийн 2017 оны II улирлын тайлангаас харвал Монголбанкнаас нэмэлт санхүүжилтээ зогсоосны улмаас /одоо зөвхөн эргэн төлөлтөөс санхүүжүүлж буй/ хөтөлбөрийн зээл олголтын тоо хоёр дахин буурсан байна.

Тухайлбал 2013-2016 он сард дунджаар 1,204 зээл олгогддог байсан бол, 2017 онд сард дунджаар 608 зээл олгогдож байгаа юм. Мөн тус тайланд дурдсанаар зах зээлд 61.4 мянган шинэ орон сууц эзнээ хүлээж байгаа бөгөөд 220 гаруй мянган өрх гэр хороолол амьдарч буй. Харин энэ эрэлт, нийлүүлэлтийг угтуулж, дэмжих бодлого нь зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх гэж үзэж байна.

2018 оноос ипотекийн зээлийг Монголбанк хариуцахгүй

Орон сууцны зээлийг санхүүжүүлэх нь Монголбанкны үндсэн чиг үүрэг биш тул энэ ажлыг Сангийн яам руу 2018 оноос шилжүүлэх гэж байгаа юм. Энэ талаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “2017 оны хувьд Монголбанк ипотекийн зээлийн төлбөрийг эргэж санхүүжилт хэлбэрээр гаргаж байгаа.

2018 оноос зогсоод цаашид улсын төсвөөс санхүүжилт нь хийгдэхээр төлөвлөгөөнд тусгагдсан. Мэдээж одоо өгч буй сар бүрийн 25 тэрбум төгрөг хангалттай санхүүжилт биш. Өмнөх дөрвөн жилийн туршлагаас харвал сардаа 60 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж байж зээл хэвийн, дараалалгүй үргэлжилнэ.

Одоогийн 25 тэрбум төгрөг үүний тал хувьд нь ч хүрэхгүй учраас эрэлт хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа нь ойлгомжтой” хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл өгч байсан юм.

Энэ бүхнээс харахад орон сууцны ипотекийн зээлийн ирээдүй Засгийн газрын мэдэлд очих нь. Эрэлтийг бүрэн хангахын тулд сар бүр 35 тэрбум, жилдээ 400 орчим тэрбум шаардлагатай гэдэг нь харагдаж байна. 

Ашигт малтмалын үнийн өсөлт улсын төсвийн орлогыг өмнөх оныхоос 40 хувиар өсгөсөн нь тааламжтай нөхцөл байдлыг бий болголоо. Өнгөрсөн жил ипотект Засгийн газраас 110 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол энэ жил нэмэгдүүлж чадах болов уу?

2018 оны төсвийн төслийг аравдугаар сарын эхээр өргөн барина. Төсөвт орон сууцны ипотекийн зээлд Засгийн газар чухам хэдийг төсөвлөж, тэрийг нь гишүүд хэдээр батлахыг харах л үлдлээ.

 

 

x