Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд хөрөнгө оруулах сонирхолтой Хоккайдо мужийн 30 гаруй аж ахуйн нэгж байна

С.Бадрал, iKon.mn
2017 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

“Монгол, Хоккайдогийн II бизнес форум” Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд өчигдөр болов.

“Хоккайдо, Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг” нь Хоккайдо дахь Монгол Улсын Өргөмжит консул Ц.Такэбэгийн санаачилгаар хоёр орны хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой 2016 онд үүсгэн байгуулагджээ. Үүнээс хойш энэхүү форумыг Улаанбаатар хотноо 2 жил дараалан амжилттай зохион байгуулж байна.

Форумд Монгол Улсын ГХЯ, Монгол, Хоккайдогийн харилцааг дэмжих нийгэмлэг,  Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA), Гадаад худалдааг дэмжих байгууллага (JETRO), Хоккайдо муж болон Саппоро хотын захиргааны төлөөлөгчид, түүнчлэн Монголд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой Хоккайдо мужийн 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцлоо.

 

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батцэцэг форумыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн тэмдэглэлт ойн жил, Монгол, Японы бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн хоорондын уулзалт, форум тогтмолжиж, хамтын ажиллагааны агуулга, цар хүрээ улам бүр өргөжин тэлж буйг сайшаав. Т

эрээр Япон Улс дотроо Монгол Улстай байгаль, цаг уурын хувьд хамгийн төстэй, монголчуудад хэрэгцээтэй технологиор баялаг Хоккайдо мужийг Монгол, Японы Стратегийн түншлэлийг  хөгжүүлэх хоёр ч удаагийн Дунд хугацааны хөтөлбөрт онцолж тусгасан болохыг тэмдэглэлээ.

 

Форумын үеэр ГХЯ, МҮХАҮТ, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас Монгол, Японы худалдаа, хөрөнгө оруулалтын боломж, цаашдын хамтын ажиллагааны талаар илтгэл тавив.

 

Эх сурвалж: ГХЯ