"Ашгабат-2017" Азийн тав дахь удаагийн танхимын болон тулааны спортын наадам энэ сарын 17-27-нд Туркменстан улсын Ашгабат хотод болох гэж байна.
Тэмцээнд оролцох Монгол улсын баг тамирчдыг МҮОХ, БСШУСЯ, ЗГХА БТСГ-ын удирдлагууд өнөөдөр үдэн гаргаж өглөө.
Энэ удаагийн наадамд манай улсаас спортын 12 төрлөөр нийт 64 тамирчин оролцох юм.
Монголын багийн тугчаар жүжицугийн ОУХМ Б.Ариунцог сонгогдлоо.
Гэрэл зургийг mpa.mn