Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ iPhone-ий нэр тодорхой болжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 10
IKON.MN
Зураг зураг

Ирэх Мягмар гарагт Apple компани гурван шинэ iPhone гар утсаа танилцуулахаар бэлдэж байгаа.

Хоёр нь жил бүр гаргадаг шинэчилсэн загварууд байх бол нэг нь уг бүтээгдэхүүний 10 жилийн ойд зориулсан онцгой загвар байна гэсэн хүлээлттэй байна. Тусгай загварын үнийг $1,200 орчим байна гэсэн яриа гараад байгаа бол нэрийг нь iPhone 8, iPhone Pro, iPhone Edition зэргээр таамаглаж байгаа юм.

Тэгвэл Стив Троутон Смит гэдэг мэргэжилтэн iOS 11 системийн кодыг задалж үзээд шинэ iPhone-ийг “iPhone X” гэж нэрлэх гэж байгааг мэдсэнээ өчигдөр зарлажээ.

Тэрээр өмнө нь Apple-ийн шинэ бүтээгдэхүүнүүдийн боломжийг зарлахаас нь өмнө програмын кодыг шинжлэн илрүүлж байсан ба тэдгээр нь найдвартай таардаг байсан юм.

Үүнээс гадна нөгөө хоёр iPhone-ий нэр нь iPhone 8, iPhone 8 Plus байхыг тэр бас мэдээлсэн байна.

Өндөр хүлээлттэй байгаа тусгай загварын iPhone нь Apple компанийг анхны их наядын үнэлгээтэй нээлттэй компани болгож магадгүй гэж Уолстритийн зарим шинжээчид үзэж байгаа.

 

Эх сурвалж: Techinsider