Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Улаанбаатарчуудын ундны усыг шинжилдэг лабораторийн хүчин чадал нэмэгдлээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлчүүдийн ундны усны чанар, аюулгүй байдлыг шинжилж, хяналт тавьдаг Ус сувгийн удирдах газрын Усны төв лабораторийн шинэ байр ашиглалтад орлоо.

Лаборатори өмнө нь усны чанарт 20-25 төрлийн шинжилгээ хийдэг байсан бол одоо орчин үеийн өндөр мэдрэмжит тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосноор 60-70 төрлийн шинжилгээ хийх боломж бүрдэж байна.

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах II төслийн хүрээнд цэвэр, бохир усны чанарт хяналт тавьдаг дотоод хяналтын хоёр лабораторийг тоног төхөөрөмж, чадамж, бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгоор нэгтгэн орчин үеийн өндөр мэдрэмжит багаж, тоног төхөөрөмжөөр тоноглон, байгууллага өөрийн хөрөнгөөр иж бүрэн тохижуулж 2009 оны 11 дүгээр сараас УСНЫ ТӨВ ЛАБОРАТОРИ нэртэйгээр дотоод хяналтын лаборатори болгон зохион байгуулсан нь Монгол Улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх томоохон лаборатори болсон түүхтэй.

Харин өнөөдрөөс эхлэн Америк, Автсрали, Герман, Итали, Япон, Солонгос,Хятад, Сингапур, Швед, Швейцар зэрэг Ази, Европын улс орнуудад үйлдвэрлэсэн 150 гаруй дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжөөр шинжилгээ хийх бүрэн боломжтой боллоо.

Тус лабораторийн Ундны усны химийн болон нян судлалын хэсэг нь эх үүсвэрийн гүний худаг, усан сан, насос станц, ус түгээх байр, усны машин, хэрэглэгч зэрэг 950 гаруй цэгийн усны чанарт химийн шинжилгээ хийдэг байна.

Харин Бохир усны химийн болон нян судлалын хэсэг нь цэвэрлэх байгууламжуудад ирж буй ус болон цэвэрлээд байгальд нийлүүлж буй усны чанарт химийн, макро болон микро 20-25 төрлийн элементийг шинжилдэг байсан нь одоо 40-50 болж нэмэгджээ.

Нян судлалын 5 үзүүлэлтээр батлагдсан төлөвлөгөө, давтамжийн дагуу хяналт тавин ажиллаж байгаа аж.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг